Мэдээ, мэдээлэл

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ҮЗҮҮЛЛЭЭ

“Бүтээн байгуулалт – Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд хуулийн байгууллагууд хамтран “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс” сурталчилгаа, мэдээллийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Л.Дүгэрсүрэн, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллээр хангах, Улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, ял шийтгэлийн талаарх лавлагаа олгох зэрэг хууль зүйн үйлчилгээг нэг дороос хүргэж ажилласан байна. Мөн Цагдаагийн газраас үзүүлэх тоглолтуудыг хийж сонирхуулжээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Энэ оны гуравдугаар улиралд аймгийн Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллагуудтай хамтран “Хууль тогтоомж сурталчлах” өдөрлөгийг Дундговь аймгийн бүх сумдад зохион байгуулна” гэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа