Өнөөдөр Канад улсын Мэрит төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсүүдийн ахлах мэргэжилтнүүд болон харьяа агентлаг, байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн нийт 34 төрийн албан хаагчид “Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд ур чадварт шинжилгээ хийж, тасралтгүй суралцагч байгууллага болох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Мэрит төслийн техникийн зөвлөх Дэвид Дорвард удирдан явуулсан юм. Сургалтаар хүний нөөцийн чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан тусгай болон техникийн тусгай ур чадварын шалгуур үзүүлэлтүүд, ур чадварын зөрүүг тодорхойлох арга зүйг танилцуулан, практикт ашиглах дасгал ажлуудыг хийсэн байна.