Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭДАЛАЙ, ДЭЛГЭРЦОГТ СУМДАД АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ ГАРДУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.6- д тусгагдсаны дагуу эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүхий мобайл технологийг Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумдад гардуулж өглөө.

Тус анхан шатны багцыг Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболдын хүү, Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нийгмийн хариуцлагын хүрээнд өгч буй юм. Тэрээр эмээгийнхээ төрсөн нутаг болох Дэлгэрцогт сум, болон хамгийн олон хүн амтай учир Эрдэнэдалай сумдыг тус тус сонгожээ.

Энэхүү анхан шатны тусламжийн багцад ЭХО-ны бичил аппарат, зүрхний цахилгаан бичлэг, сахар, даралтын аппарат зэрэг багтах бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх, оношлох боломжийг бүрдүүлж байна.

Цаашдаа боловсрол, спорт, эрүүл мэндийн хүрээнд бодлогоор, илүү өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлов.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа