Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, Засаг даргын Тамгын газартай хамтран иргэд, орон нутгийн санхүүгийн хорооны зохицуулалттай байгууллагууд, албан хаагчдад санхүүгийн талаар уулзалт, сургалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар иргэдэд 1072 хувьцаа, Хөрөнгийн зал зээл болон Үнэт цаасны өнөөгийн нөхцөл байдлын талаар, мөн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар сургалт өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгчээ.
Уулзалт, сургалтад 80 гаруй иргэд оролцож санхүүгийн талаарх тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, зөвлөгөө авсан бөгөөд уулзалтад оролцсон хүмүүст санхүүгээ хөтлөн явуулах, төлөвлөхөд туслах гарын авлага, материал тараасан байна.