Мэдээ, мэдээлэл

ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН АХМАДЫН СПОРТ, УРЛАГИЙН НААДАМД 80 ГАРУЙ АХМАДУУД ОРОЛЦОЖ БАЙНА

Өнөөдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Ахмадын хороо, Төв халхын дуулалт жүжгийн театр хамтран зохион байгуулж буй Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Тус наадамд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 80 гаруй ахмадууд оролцож байна.

Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадамд Ц.Сугир ахлагчтай 29 хүний бүрэлдэхүүнтэй Дундговь аймгийн баг, Монгол Улсын Гавьяат багш, Спортын мастер С.Адилбиш ахлагчтай 36 хүний бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн баг, Л.Насанжаргал ахлагчтай 16 хүний бүрэлдэхүүнтэй Говьсүмбэр аймгийн баг тус тус оролцож спорт, урлагийн төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөх юм. Түүнчлэн спортын наадам нь волейбол, шатар, дартс, ширээний теннис, шагайн харваа гэсэн таван төрлөөр, урлагийн наадам нь гоцлол дуу, үндэсний хөгжим, ардын харилцаа дуу, бүжиг, язгуур урлаг гэсэн төрлүүдээр болох аж.

Нээлтийн ажиллагааг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нээж үг хэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа ирж, баг тамирчдад баяр хүргэжээ. Нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун “Манай аймгийн хувьд ахмадуудынхаа амьдралын чанар, аж байдлыг сайжруулахад анхаарч “Ахмад настны талаар 2018-2021 он хүртэл баримтлах бодлого”, “Ахмадад ээлтэй сум, баг байгууллага шалгаруулах журам”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж, тэдэнд тавих анхаарал халамжийг сайжруулах, хөгжил, оролцоог, нэмэгдүүлэн, дэмжин ажиллаж байна. Ахмадууд маань нэг талаас төрийн халамж, хамгаалалд байх нь зайлшгүй бөгөөд нөгөө талаас хамгийн их мэдлэг, туршлагын эх булаг, ажиллах хүчний нөөц баялаг байдаг” хэмээн онцлов.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа