Дундговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадам” болж өндөрлөлөө. Тус наадамд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 80 гаруй ахмад тамирчид, ардын авьяастнууд оролцсон юм. Спортын наадмын таван төрөлд багийн дүнгээр Дундговь аймаг, урлагийн наадмын төрлөөр багийн дүнгээр Өмнөговь аймгийн баг бусдыгаа хошуучилжээ.
Наадмын хаалтын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар ирж, ахмадуудад баяр хүргэн, шагнал гардууллаа.