Мэдээ, мэдээлэл

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТОВЛОЛД НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Энэ оны 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн улс даяар 11 настай хүүхдүүдэд Хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийгдэхтэй холбоотой аймгийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн албаны хүмүүс “Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах” нь сэдэвт сургалтыг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, дархлаажуулалтын сувилагч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч нар зэрэг 70 гаран албан хаагчийг хамруулж байна.


Сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцон зорилтот насны хүүхдүүдийг тус дархлаажуулалтад хамруулснаар ирээдүйд үүсэж болзошгүй халдвар, хавдруудаас сэргийлэх чухал ач холбогдолтойг онцлон, цаашид Эрүүл мэндийн салбартай хамтран иргэн бүрийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад энэхүү Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг оруулсан бөгөөд аймгийн хэмжээнд 11 настай эрэгтэй эмэгтэй нийт 915 хүүхэд хамрагдах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа