Мэдээ, мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

Цагаандэлгэр сум
4-р багийн иргэн Дэлгэрбилэгийн гэр бүлээс хүүхдийнхээ сурах орчинг сайжруулж байгаад баярлалаа. Тасгийг хулдааслан, 4 орны бүтээлгийг шинэчлэн, хогийн савыг авч өглөө.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

Цагаандэлгэр сум
2-р багийн иргэн Алтанхуягийн гэр бүл нэг тасгийг хулдааслаж, 2 өрөөг дрожлож сурагчдын амьдрах орчинг бүрдүүлэхэд сэтгэл гарган тусалсанд талархаж байна.

БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШ НАР СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Эрдэнэдалай сум
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

"АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Эрдэнэдалай сум
"АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

3000 ШИРХЭГ ЗАГ МОД ТАРИЛАА.

Өлзийт сум
Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид 2023 оны 10 дугаар сарын 23-26-ны хооронд тарилаа.

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ТУСЛАХ БАГШ НАРТ "БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САЙН БАГШ -САЙН ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Эрдэнэдалай сум
СӨБ-ын багш нарын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйд ахиц гаргаж, сургалтын таатай аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн хүүхэд бүр боловсролын үйлчилгээг тэгш чанартай олгох зорилгоор "САЙН БАГШ-САЙН ЦЭЦЭРЛЭГ" аяны шалгаруулалт явагдаж цэцэрлэгийн багш нарын хөгжүүлэх үйл ажиллагаанд сууж тусгай шалгуурын дагуу үнэлгээ дүгнэлт өгч, цэцэрлэгийн орчин үзэж үнэлгээ хийлээ.

СУМЫН ЛХАМ САХИУС ТАХИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өлзийт сум
Жил бүр уламжлал болгон тахидаг "ЛХАМ САХИУС" тахих ёслолын үйл ажиллагаанд сумын иргэд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Хамтран ажилласан байгууллагууд болон хандив өргөсөн ард иргэд даган баяссан сүсэгтэн олон та бүхэндээ талархал илэрхийлье.

"ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ"

"Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа.

4А АНГИЙН "НОМЫН САЙН НӨХӨР" АЯН

4а ангийн хамт олон"Номын сайн нөхөр" аянаа дүгнэж шилдэгээ шалгарууллаа. Хамгийн олон ном уншсан сурагчид: Н.Нацагдорж тэмдэгтнээр: Б.Гэрэл-Од, С.Агь Аймгийн номын сангийн идэвхитэн уншигч тэмдгээр: Д.Саран-Очир, Г. Үржинбадам, П.СолонгоСумын номын сангийн идэвхитэн уншигчаар: О.Эрдэмбилэг, З.Ангараг, С.Байгалмаа нар шалгарлаа. Аяны хүрээнд: - Уншсан номын тэмдэглэл бүтээлийн үзэсгэлэн- "Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа. хамтран ажилласан Ангийн багш Б.Даваажав, эцэг эхийн зөвлөлд баярлалаа.

"НОМЫН БАЯР -2023"

Шатрын тэмцээнд: 1-р байр Г. Бадамсүрэн /6-р анги/2-р байр З. Ангараг /3-р анги/3-р байр М. Азжаргал /2-р анги/ Даамын тэмцээнд: 1-р байр М. Төгөлдөр /5-р анги/2-р байр О. Дөлгөөн /6-р анги/3-р байр Д. Энхцэцэг /3-р анги/ нийт 28 сурагч оролцлоо. Идэвхитэй оролцсон хүүхэд багачууддаа баярлалаа.

"АРДЫН АЯЛГУУ" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Цагаандэлгэр сум
"АРДЫН АЯЛГУУ" урлагийн их наадамд амжилттай оролцож 1 цом, 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалын эзэд боллоо. Бүхий л уралдаан тэмцээнд сум орныхоо нүүр царай болж амжилттай оролцож байдаг АВЪЯАСЛАГ, ЧАДВАРЛАГ ардын авъяастнуудаараа бахархаж байна. Та нартаа халуун баяр хүргэе.