Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Өндөршил сум
1.Манлайлагч гурван төрийн албан хаагч шалгаруулах 2.Хүний нөөцийн дэд хөтөлбөрийн хүрээнд нэг албан хаагчийг гэртэй болгох, Нэг албан хаагчийг хашаажуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЛОО

Цагаандэлгэр сум
Холимог Б бүлгээс эцэг эх, хүүхдүүдийн дунд "Буухиа тэмцээн" зохион байгууллаа. Тэмцээнд уралдаанд нийт 34 хүүхэд эцэг эхчүүд хамрагдлаа.

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

Сайнцагаан сум
Ахмадын баярын өдрийг угтан, Цэцэрлэгийнхээ үе үеийн ахмадуудыг хүлээн авч нэг өдрийг инээд наргиатай, дурсамж дурдатгал дүүрэн өнгөрөөж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Сум, байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хууль эрх зүйн баримт бичгийн шинэчлэлтэй холбогдуулан баримт бичгийг хууль эрх зүйн үндэслэлтэй бүрдүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран энэ сарын 25, 26-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

“ЭРДЭНЭДАЛАЙ ТҮНШЛЭЛ-2023”, “ГОЙД АШИГ ШИМТ ХЭЭЛТҮҮЛЭГЧ” , “АЙРАГНЫ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
Орон нутгийн боломж давуу талыг ашиглан хэрэглэгчийн таашаалд нийцсэн бахархал болохуйц чанар сайтай өрсөлдөх чадвар бүхий бренд, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, түншлэгч, түүхий эд бэлтгэгчээ олох, шилмэл малыг  суртчилан таниулах, шилмэл омог бий болгох зорилгоор зохион байгуулагдлаа.

3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сайхан-Овоо сум
3Х3 сагсан бөмбөгийн талбайн нээлтэд зориулан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн Спорт зааланд дунд ангийн сурагчдын дунд охид, хөвгүүд гэсэн ангилалтайгаар зохион байгууллаа.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2023” ТЭМЦЭЭН

Сайнцагаан сум
ХҮҮХДИЙН_ХӨГЖИЛ_ХАМГААЛЛЫГ_ДЭМЖИХ  ЖИЛИЙН ХҮРЭЭНД аймгийн Цагдаагийн газар, Сайнцагаан сумын ЗДТГ-аас хамтран сургуулийн өмнөх насны хүүхэд,

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023

Эрдэнэдалай сум
 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, байгальд ээлтэй байх харилцаанд малчдын оролцоо, үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэх боллоо. Иймд хууль тогтоомж, төрийн урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах, малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд төрийн зүгээс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх шаардлага нь энэхүү сургалт зөвлөгөөнийг хийх үндэслэл болсон юм.

ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХААР ӨВСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЛЭЭ

Адаацаг сум
2023-2024 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд Орон нутгийн төсвөөс Дорноговь аймгийн ногоон тэжээлийн 2100 боодлыг нөөцлөлөө

"ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ-2023" НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Говь-Угтаал сум
Дундговь аймгийн “Залуучуудын аварга шалгаруулах 2023” нээлттэй тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.

"МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Говь-Угтаал сум
2023 оны 10 дугаар сарын 22-нд Дундговь аймагт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалт болж өнгөрлөө.

УИХ-н гишүүн С.Батболд уулзалт хийлээ.

Говь-Угтаал сум
2023 оны 10 дугаар сарын 04 нд УИХ-н гишүүн С.Батболд Говь-Угтаал сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийх ажлаа тайлагналаа.