Японы "Хүүхдийг ивээх сан"-аас Уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг орон нутгийн удирдлагын төлөөлөл, Багийн Засаг дарга, ЕБСургуулийн удирдлага, Нийгмийн ажилтан, эцэг эх, малчид, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 20 асуулгын хүрээнд санал асуулга, бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.Хүүхдийг ивээх сан нь Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхдийн хөгжил, Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2021 оны 03 сарын 14 нд тохиосон байгалийн гамшгийн үеэр тусламж дэмжлэг үзүүлэн бид бүхэнд хүмүүнлэгийн гараа сунгаж байсныг дуулгах нь зүйтэй юм.Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөж хүүхэд бүрт хүрч, эерэг нөлөөлөл нь олонд түгэх болтугай.
зураг 1
зураг 2
зураг 3
зураг 4