Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАГДЛАА.

Баянжаргалан сум
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР С.Баяр О.Цэвээндулам Ч.Гомбодорж С.Мягмар Ж.Содном Д.Дэлгэрсуурь нар шагнагдлаа. Та нартаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

2023 ОНЫ ХАВЧААХАЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянжаргалан сум
Монголын шагайн Хавчаахай харвааны холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнд Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгуудын 17 багийн 100 гаруй харваачид оролцож, тэмцээний цуваа харваанд 1-р байр - Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харваач Цэрэндорж 2-р байр - Өмнөговь аймгийн харваач Оюунгэрэл 3-р байр - Дорноговь аймгийн иргэн Доржготов нар тус тус байр эзэллээ.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ - 2023”-ЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ

Баянжаргалан сум
“Дундговь түншлэл - 2023” үзэсгэлэн худалдаанд 14 сумын 102 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож, хоёр өдрийн турш 75 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдааны хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдаас ирсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийлэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цаашид үзэсгэлэн худалдааг илүү өргөн дэлгэр зохион байгуулах, оролцогчид бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолсон юм.

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Баянжаргалан сум
Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, урамшуулах зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн, үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, амжилт хүссэн юм.

"ЦАГААН ӨНДӨР УУЛ"-ЫН ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Баянжаргалан сум
"ЦАГААН ӨНДӨР УУЛ"-ын тахилга баяр наадамд хүчит бөхийн барилдаан, азарга болон шүдлэн насны уралдаан болж Азарга насны морьдын уралдаанд Түрүү - Баянжаргалын сумын уяач Б.Батцэнгэл Аман хүзүү -Баянжаргалын сумын залуу уяач Ц.Алтан-очир Айргийн 3-т - Баянжаргалын сумын уяач Г.Мөнхдалай Айргийн 4-т - Баянжаргалын сумын уяач Л.Цэрэнбаяр Айргийн 5-т - Баянжаргалын сумын уяач Э.Жаргалсайхан

“ИХ-ЭРЭЭН УУЛ” ТАХИЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Баянжаргалан сум
“ИХ-ЭРЭЭН УУЛ”-ын тахилга баяр наадам Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харвааны гурван төрлөөр зохион байгуулагдаж Шагайн төрөлд: Багийн харваа 1-р байранд - Д.Эрдэнэбат ахлагчтай баг тамирчид 2-р байранд – И.Батпүрэв ахлагчтай баг тамирчид 3-р байранд – И.Дашдондов ахлагчтай баг тамирчид Бууны цуваа:  1-т Өндөршил сумын харваач Хүрэлбаатар                   2-т Шивээ-Овоо сумын харваач Төмөрбаатар                         3-т Баянжаргалан сумын харваач И.Батпүрэв

Мандал сургууль дээр ургацын баяр боллоо.

Сайнцагаан сум
2023 оны есдүгээр сарын 18-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургууль дээр ургацын баяр боллоо. Мандал сургууль нь ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй "Монгол улсын ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн

"ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР 2023" ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
“Үндэсний номын баяр 2023” - Хүүхэд бүр уншигч уриатайгаар 9 сарын 13-ны өдөр 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулан Алтан гадас одонт бага ангийн багш Б.Баярцэнгэл, бага ангийн багш Ц.Ууганням багшийн хариуцсан “Бага ангийн кабинет”-аас зохион байгууллаа. Үйл ажиллагаанд оролцсон 300 гаруй оролцогчид Ардын аман зохиол, Яруу найраг, Хүүхдийн зохиол, Үлгэрийн ертөнц, Танин мэдэхүйн гэсэн 5 өртөөгөөр аялан өөрсдийн уншиж мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, номын худалдаа, ном солилцоо хийлээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Адаацаг сум
Гамшгаас хамгаалах үзлэгийг мэргэжлийн ангийн бэлэн байдал, техник хэрэгсэлд урьдчилсан байдлаар үзлэгийг Аймгийн онцгой байдлын газраас зохион байгууллаа. 

ӨНДӨРШИЛ ТҮНШЛЭЛ-2023 СҮҮН ЦАГААН ИДЭЭНИЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өндөршил сум
Өндөршил түншлэл-2023 сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаанд 9 өрх сүү, сүүн бүтээгдэхүүний 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзэсгэлэн гаргаж оролцлоо. Шинэлэг байдлаар квас, молоко, бялуу, чихэр, ирис, цэлцэгнүүр, үзэмтэй луувантай ээдэм зэрэг шинэлэг бүтээгдэхүүнээр оролцлоо.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ОНХСАНГИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТАЛЛАА

Өндөршил сум
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16-р хуралдаан 2023-09-20-ны өдөр хуралдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн жагсаалтад өөрчлөлт оруулан баталлаа.