Мэдээ, мэдээлэл

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Өлзийт сум
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн хэсгийн алба хаагчид санаачлан ААН, ЗДТГ, Хамтарсан багийн гишүүд дэмжин зардлыг шийдвэрлэж төв зам дагуу 6 ширхэг хүүхдийн макет, Цагдаагийн 1 ширхэг макет, нарны гэрлээр өөрийгөө цэнэглэдэг замын 2 маяак төв зам дагуу байршуулж 1,300,000 төгрөгийн тохижуулалтын ажил хийгдлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ СУРГУУЛЬТАЙ 2 ДАХЬ УДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Мандал сургуулиас 230 сурагч, 21 багш, эцэг эхийн төлөөлөл манай сургуулийн түүхэн замнал болон сумын сүм хийдтэй танилцлаа.

Цагаандэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн 09-р сарын 01ны нээлт

Цагаандэлгэр сум
9-р сарын 01ны нээлт хүүхдийн цэцэрлэгийн зохион байгуулсан нас насны ангилаар 4-5 насны бөхийн барилдаан, 3-4 насны оюун ухааны тоглоом, 2-3 насны азын бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээний шагналыг 4-р багийн аймгийн аврага малчин П.Ганхөлөг ивээн тэтгэж оролцлоо.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өндөршил сум
Дорноговь аймаг дахь нутгийн зөвлөлийн уулзалтыг 09 дүгээр сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.Нутгийн зөвлөлийн уулзалтанд 30 гаруй хүн ирж оролцов.Нутгийн зөвлөлийн даргаар М.Батзориг сонгогдлоо. Уулзантанд Сумын 100 жилийн номын зохиолч Ц.Түмэнбаяр ирж яриа танилцуулга, мэдээлэл хүргэн ажилласан.

ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛЬТАЙ 2 ДАХЬ УДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Эрдэнэдалай сум ЕБС, Шинэ Монгол Харүмафүжи сургуулиудын 10-р ангийн сурагчдын хамтын үйл ажиллагаа

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Эрдэнэдалай сум
“Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 10-12-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10 өсвөрийн аврагч бүлгэм хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

ХУДГИЙН ЦАХИМЖУУЛАЛТ

Өлзийт сум
2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “6 дугаар багийн төв ус түгээгүүрийн 1-р худгийг цахимжуулах” ажил хийгдлээ.

ДУНДГОВЬ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ АЖИЛЛАЖ БАЙНА

Сайнцагаан сум
Монгол Улсын Ерөнхий Сайдын ажлын айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчидтай уулзалт хийж

"ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10 өсвөрийн аврагч бүлгэм хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Тусгай байр”-т Дэлгэрцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн Моломжамц ахлагчтай “Эрч хүч” бүлгэм шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцогчид хээрийн нөхцөлд 2 хоногийн хугацаанд майханд байрлаж, өөрсдийн тэсвэр хатуужлыг сорьж, цэргийн болоод аврагчийн ажлын онцлог, ур чадвараас суралцсан бөгөөд тэмцээнд оролцогч нийт өсвөрийн аврагч нарт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр хүргэж, гарын бэлгээ гардууллаа.

Тэмцээний үйл ажиллагааг дэмжин оролцсон сумын Засаг дарга М.Баярсүх, сургуулийн удирдлага, хариуцсан багш нартаа нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.

зураг 1

зураг 2

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Дэлгэрцогт сум
Сумын Засаг дарга М.Баярсүх 2023-2024 оны хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан байгууллагуудын дарга нар, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд дараах үүрэг чиглэлийг өгөөд байна.