Мэдээ, мэдээлэл

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
       2023-2024 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг зохион байгуулах ажлын хүрээнд сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгууллаа.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Сайхан-Овоо сум
2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 9-р сарын 1-ний 10:00 цагт сургуулийн гадна талбайд эхэллээ. Нээлтэнд сумын ИТХ-ын дарга Ц.Адъяа-Отгон, Сумын Засаг дарга Г.Лувсанрагва болон сургуулийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, эцэг эхчүүд оролцсон.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Дэлгэрцогт сум
Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил, "Сүү хөтөлбөр"-ийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал оролцож мэндчилгээ хүргэн "Сүү хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг багш, эцэг эхчүүдэд танилцуулсан юм.

“СПОРТ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ" АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ХИЙГДЛЭЭ

Луус сум
Сумын Засаг даргын А/94 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 19.941.000 төгрөгний батлагдсан төсөвт өртөгтэй "Спорт талбайн тохижилт" ажлын гүйцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.

“ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ”-ЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙГДЛЭЭ.

Луус сум
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 19.994.000 төрөгийн батлагдсан төсөвт өртөгтэй “Хүүхдийн тоглоомын тохижилт”-ын гүцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжөөр хүргүүлэн ажиллалаа.

“БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛ ДЭЛГЭР-ЭМТ БАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сумын орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татвар/-ын хөрөнгө оруулалтаар Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудад тус бүр нэг худгийг засварлахаар нийт 9.000.000 төгрөгийн санхүүжилтийг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн. Дэлгэр-Эмт багийн "Шороотын эх" худаг засварын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэлд Багийн Засаг дарга Б.Баатарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 08 сарын 30 ны өдөр хяналт тавьсан.Тус худаг нь 2003 оноос хойш усны гарц муудсаар өдийг хүрсэн бөгөөд одоо 7 өрхийн хүн, 6-7 мянга орчим малыг ундаалахаар арвин устай болсон байна. Ажлын гүйцэтгэл: Газрын гүнрүү 5м, өргөн 3м ухаж, ханан хадыг ховхлон чулуун хана, амалгаа хийсэн.Төслийг Дэлгэр-Эмт багийн малчин А.Жаргал ахлагчтай малчдын бүлэг хэрэгжүүлж байна. Цахиурт багт төсөл арга хэмжээ мөн үргэлжилнэ.

зураг 1

зураг 2

зураг 3

зураг 4

зураг 5

"ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ ДОТОР ЗАСВАР"-ЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Луус сум
Сумын Засаг даргын А/96 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын ОНХС-ийн 80.235.500 төгрөгний батлагдсан төсөвт өртөгтэй "Tөвийн орон сууцны дотор засвар"-ын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжийг өгч ажиллалаа.

ХУУЛИА СУДЛАЯ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Луус сум
Төрийн албан хаагчдаар дамжуулан иргэдэд хууль эрх зүйн мэдлэгийг олгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Хуулиа судлая, хэрэгжүүлье нэг сарын аян зарлан хуваарийн дагуу сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон оролцлоо.

2022-2023 ОНЫ СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

Луус сум
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй *Тогтвортой амьжиргаа-3* төслийн хүрээнд 2022, 2023 оны ОНХС-ийн үйл ажиллагааны жилийн гүйцэтгэлийн үнэлгээ 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хийгдлээ.