Мэдээ, мэдээлэл

2022-2023 ОНЫ СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

Дэлгэрцогт сум
МУ-ын Засгийн газар, Дэлхийн банк хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй "Тогтвортой амжиргаа-3" төслийн хүрээнд 2022, 2023 оны ОНХС-ийн үйл ажиллагааны жилийн гүйцэтгэлд үнэлгээ хийгдлээ.

МАЛЖУУЛАХ ТӨСЛИЙН МАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Луус сум
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Луус сумын 3-р багийн залуу малчин Эрдэнэчулууны Даваа 2023.08.25-нд Луус сумын 3-р багийн малчин Жагдаллхам Маамынхаас хонь-30, ямаа-30 нийт 60 толгой малыг сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 24-ны өдрийн А/100 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээлцүүлэн өглөө. 

ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Луус сум
Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын “Дуулах өдөр дуун цэнгүүн” -ийг хуваарийн дагуу Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль хамтран амжилттай зохион байгууллаа. 

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2023

Өндөршил сум
Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнд аймгаасаа 10 уул ардын хөгжмөөр оролцож дурсамжийг бүтээхэд баг хамт олноороо хувь нэмрээ оруулан ажиллаа

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ”-Д ДУНДГОВЬ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өндөршил сум
Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймгийн Театр, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд нийлсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багт Соёлын төвийн дарга Т.Мөнхцэцэг нь сумаа төлөөлөн язгуур урлагийн жанар төрлөөр нь “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д оролцлоо

НУТГИЙН БАХАРХАЛ -ӨВ СОЁЛ УРАНБҮТЭЭЛ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

Өндөршил сум
Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадмаар зохион байгуулагдах ажлын үүрэг чиглэлийн дагуу “Шил нутгийн бахархал-Өв соёл" зохиомж бүтээлийг туурвиж олны хүртээл болголоо.

УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМД АВЪЯАСТАНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өндөршил сум
Соёлын төв нь Уяхан замба тивийн наран урлагийн их наадамд сумаас 80 уртын дууч, 20 морин хуурч нийт 100 ардын авьяастан бэлтгэн амжилттай оролцууллаа.

АДУУЧНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Адаацаг сум
"АДУУЧНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР"-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛООАймгийн Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газраас зохион байгуулсан “Адуучны өв соёлын баяр”-ын арга хэмжээ 2023 оны 09 сарын 09-10 ны өдрүүдэд  "Сүм хөх бүрд" түүх соёлын дурсгалт газар амжилттай зохион байгуулагдлаа.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2024 ОНД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙГ ЭРЭМБЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Сумын Засаг даргын 2023 оны А/26 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг багуудын ИНХ-аас баталсан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж сумын Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар хүргүүлээд байна.Төсөл хөтөлбөр нь сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулагдсанаар 2023 оны 12 сард сумын ИТХ-аар эцэслэн батлагдах юм.

УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН НААДАМД ОРОЛЦЛОО

Адаацаг сум
2023 оны 08 сарын 11,12-нд Их газрын чулууны ууланд болсон "Уяхан замбуу тивийн наран" уртын дуучин, морин хуурчдын наадмын ардын авьяастнууд, төрийн албан хаагчид нийт 110 гаруй авъяастнууд амжилттай оролцлоо

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Өлзийт сум
2023 онд Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авч төсөл хэрэгжүүлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн хэрэгжилт, мөн төсөл зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөмж өгч ажиллалаа.

"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2023 оны 08 сарын 11-12 ны өдрүүдэд Их газрын чулууны ууланд зохион байгуулагдсан Дуу хуурын өлгий нутаг, Дундговь аймгийнхаа уртын дуу, морин хуурчдын нэгдсэн "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд сум орон нутгаа төлөөлөн оролцсон нийт уран бүтээлчид, ардын авъяастнууд, ард ажилласан баг хамт олондоо чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.Бэлтгэл болон тоглолтын дараах зургуудаас оруулав.

зураг 1

зураг 2

зураг 3