Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬД МИНИЙ ЭРДЭНЭДАЛАЙЧУУД

Эрдэнэдалай сум
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Эрдэнэдалай сумын алдарч уяач Жаргалсайханы Хатанбаатарын зээрд аман хүзүүнд хурдалж нутгийн олноо баярлууллаа.

СУМЫН ТӨВИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТАЛБАЙД ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ, ТОХИЖУУЛАЛТ ХИЙХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Сайхан-Овоо сум
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 99.559.290 төгрөгийн санхүүжилтээр “Буянт хөрс наран" ХХК гүйцэтгэж байна.

АЙМГИЙН БАЯР НААДМЫН НУТГИЙН БАХАРХАЛ

Луус сум
Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдааны Аман хүзүүнд Луус сумын харьяат Сумъяагийн Энхтүвшиний хул Айргийн дөрөвт Луус сумын харьяат Цэрэндоржийн Мөнхдалайн зээрд халзан хурдлан наадамчин олноо баясгалаа. Нутгийн зон олон иргэдийнхээ өмнөөс баяр хүргэж халуун талархал илэрхийлье.

Адаацаг сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам зохион байгууллаа

Адаацаг сум
Ардын хувьсгалын 101 жил, сум байгуулагдсаны түүхт 63 жилийн ойн баяр наадмыг 2022 оны 7 дугаар сарын 08,09-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

УЛСЫН БАЯР НААДАМД ЭРДЭНЭДАЛАЙЧУУД

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Чулуунжавын Өрнөлт Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харвааны төрөлд 2-р байр эзэллээ. Ч.Өрнөлтдөө баяр хүргэж илүү их амжилтыг хүсье.

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН "ДЭЛХИЙН ДУНДАХ ГОВИЙН, ДЭМБЭЭ, АЙРГИЙН ОРОН, МИНИЙ ЭРДЭНЭДАЛАЙ" НОМ ХЭВЛЭГДЭЖ ДУУСЛАА.

Эрдэнэдалай сум
Тус ном нь эгэл жирийн хүн бүрт хосгүй нэгэн болох сонголт үргэлж байдаг хэмээн Элон Маск нэгэнтээ хэлж байсантай адил 100 жилийн түүхийг товчлон хүүрнэсэн энэхүү ном цаг хугацаа өнгөрөх тусам хосгүй бүтээл болно гэдэгт итгэж байна. Ийм итгэлтэй байгаа шалтгаан нь цаасан дээр хэвлэгдсэн ч гэсэн номын "QR" кодууд нь он цаг үргэлжлэх тусам баяжин шинэчлэгдэж шинэ шинэ түүхээр дүүрэх боломжтойгоороо бусад энгийн номуудаас ялгаатай бүтээл юм.

АЙМГИЙН БАЯР НААДМЫН НУТГИЙН БАХАРХАЛ

Луус сум
Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын Шагайн харваанд ахмадын нумт харваанд 8 багийн 64 харваач, насанд хүрэгчдийн харваанд 10 багийн 80 харваач, өсвөрийн харваанд 3 багийн 24 харваач тус тус оролцож

АЙМГИЙН БАЯР НААДМЫН НУТГИЙН БАХАРХАЛ

Луус сум
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын хурдан морины азарганы уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнэбаатарын Баянсангийн загал айргийн тавд орж наадамчин олноо баясгасан байна.

МОНГОЛ НААДМЫН НУТГИЙН БАХАРХАЛ

Луус сум
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаанд

СУМЫН БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

Луус сум
Сум үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд аймаг сумын цолтой хүчит 32 бөх зодоглож Луус сумын харьяат залуу бөх Цогтсайханы Мягмардорж түрүүлж сумын заан цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат Дундговь аймгийн цагдаагийн газрын бөх Давгаасүрэнгийн Ганзориг үзүүрлэж сумын начны цол тус тус хүртэж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Баярхүүгийн Улаалзгана, Сайхан Овоо сумын харьяат сумын заан Хурцбаатарын Энэбиш нар шөвгөрлөө.

Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-оор шагнагдлаа

Луус сум
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-оор шагнагдсан Суварга багийн малчин Сангидоржийн Эрдэнэчимэг танд баяр хүргэж халуун талархал илэрхийлье.