Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЦЭВЭЭНДОРЖИЙН САЙНЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЛЭЭ.

Эрдэнэдалай сум
Ц.Сайнжаргал нь 2 аймгийн 3 суманд тасралтгүй 48 жил ажиллахдаа залуу гэр бүлийг судалгаанд суурилсан нөхөн үржихүйн болоод эрүүл эхээс эрүүл хүүхэд бойжих сургалт, бэлтгэл ажилд анхаарал хандуулан хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж 4000 нярайг эх үрийн эндэгдэлгүй эрүүл саруул боож авсан энгүй их ачит үйлсийн эзэн юм.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМААС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ШИНЭЭР ТӨРЛӨӨ.

Луус сум
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардчилсан хувьсгалын 33 жил Дундговь аймаг байгуулагдсаны 81 жил, Луус сум байгуулагдсаны 99 жил тохиож байгаа энэ цаг үед Нам, Улсын байгууллагын ахмад зүтгэлтэн, 60,70,80-аад оны хөдөө орон нутгийн шилдэг удирдах ажилтны нэг Жамбын Шоотон

ТАЛАРХАЛ

Луус сум
Дундговьчууд Улаанбаатарчуудад туслах аяны арга хэмжээнд Суварга багийн малчин өрх Даржааюу овогтой Мөнгөнсүхийн гэр бүлээс 10 хонь ХАНДИВЛАЛАЛАА.

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

Эрдэнэдалай сум
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Эрдэнэдалай сум байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам 2023 оны 07 сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЖАМЦЫН ОЧИР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ.

Эрдэнэдалай сум
Ж.Очир 1970 оноос Мал аж ахуйн салбарт 40 жил тогтвор сурьшилтай ажиллахдаа сумын мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангаж 28 жил /1972-1999/ Монгол улсдаа хамгийн олон малтай сумаар шалгарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэгжээс авах ашиг шимийг үзүүлэлт бүрээр, 100 эхээс авах төлийн тоог төрөл тус бүрд нэмэгдүүлсэн амжилтын эзэн юм.

Хог зөөврийн автомашинтай боллоо

Адаацаг сум
ОНХСангийн 2023 оны хөрөнгө оруулалтаар Хог зөөврийн өөрөө буулгагч том оврын автомашиныг АрбиЭлеваторс ХХК нь 85.160.000 төгрөгөөр гэрээт хугацаандаа нийлүүлж Засаг даргын тамгын газар хүлээн авлаа.

Зүүн бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо

Гурвансайхан сум
2023 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЗӨӨВРИЙН ЭХО АППАРАТ ХАНДИВЛАЛАА.

Эрдэнэдалай сум
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Раднаабазарын Раш, гэр бүл ураг төрлийн хамтаар сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн 4D, ЭХО аппарат (28 сая төгрөгний үнэ бүхий) хандивлалаа.

ОНСАНГИЙН ХӨРӨНГӨӨР СУМЫН 2 ХУДАГТ УС ЗӨӨЛРҮҮЛЖ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЛАА

Адаацаг сум
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн худаг болон сургуулийн худагт ус зөөлрүүлж цэвэршүүлэх төхөөрөмжийг 20,0 сая төгрөгөөр "Ирмүүн Бармат" ХХК-аар угсарч гүйцэтгүүллээ.

ОНХС-Н ХӨРӨНГӨӨР ЦАМХАГТ ГЭРЭЛ, КАМЕР БАЙРШУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт нэмэгдүүлэх ажлын хүрээнд сумын төвийн хороолол дунд болон наадмын талбайд цамхагт гэрэл байрлуулах, зам дагуух гэрэлтүүлгийг засварлах, төсөвт байгууллагын дээвэр дээр камер байрлуулах зэрэг ажил хийгдлээ.

ОНХС-Н ХӨРӨНГӨӨР ХОГИЙН МАШИН ХУДАЛДАН АВЛАА.

Эрдэнэдалай сум
Сумын ОНХС-н 38,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар тендер шалгаруулалт зарлаж Үлэмжзаан ХХК шалгарч гэрээ байгуулан тус хогийн машиныг худалдан авлаа.

ОНХС-Н ХӨРӨНГӨӨР НИЙТИЙН НОЙЛ БАЙРЛУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Сумын ОНХС-н 55,602,000 төгрөгийн хөрөнгөөр сумын төв хэсэгт-1, наадмын талбайд-1 нийтийн 00-г байрлууллаа.