Мэдээ, мэдээлэл

ГАНЖУУР ЭРГЭХ ЁСЛОЛ

Хулд сум
ТАХИЛГАТ ОВОО ХАЙРХНААР ТОЙРЧ ГАНЖУУР ЭРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШУВУУТАЙ ХАЙРХНААС ЭХЛЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДААД ЯВЖ БАЙНА.

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМГИЙН “БҮРДИЙН УЯНГА” ЗУСЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагаандэлгэр сум
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМГИЙН “БҮРДИЙН УЯНГА” ЗУСЛАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАХүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах "Тэгш оролцоо-2023" говийн бүсийн чуулган Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Бүрдийн уянга" зусланд эхэллээ.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023 ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сайнцагаан сум
Цусны даралт ихсэлтэй холбоотойгоор “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023”

"ГЭР ЦЭЦЭРЛЭГ" АЖИЛЛАЛАА

Цагаандэлгэр сум
14 хоногийн гэр цэцэрлэгт өдөр бүр 12 хүүхэд хамрагдаж багш Б.Насанжаргал, Т.Насан-эрдэнэ, туслах багш Д.Мөнхтуяа, Б.Сүнжидмаа нар ажиллалаа.

СУМЫН ТӨВИЙН ОЙР ОРЧМЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Эрдэнэдалай сум
СУМЫН ТӨВИЙН ОЙР ОРЧМЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

САНГИЙНДАЛАЙ, ТӨВИЙН БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ.

Эрдэнэдалай сум
САНГИЙНДАЛАЙ, ТӨВИЙН БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ.

СОЁЛ УРЛАГИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дарцагт хайрханы тахилгат Соёл урлагийн явуулын үйлчилгээг хүргэлээ. 

Улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцлоо

Цагаандэлгэр сум
 Улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн шагайн харвааны тэмцээнд Цагаандэлгэр сумын ЕБС-ийн сурагчид амжилттай оролцоод ирлээ. Сурагчдыг тэмцээнд оролцход дэмжлэг үзүүлсэн Нутгийн зөвлөлийн дарга П.Бүрэнжаргал (500000 төг) Да Лам (200000төг) 3- р багийн засаг дарга Ц.Ундрахбаяр ( 100000төг) О.Дэлгэрбаяр (30000 төг ) туслаж дэмжсэн та нартаа болон эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

НОМЫН САНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал тус сумын Соёлын төвийн номын сангийн ажилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

"СОЁЛЫН СЭРГЭЛТ- 2023"

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын Засаг дарга М.Баярсүх Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа Дэлгэрцогт сумын соёлын төвийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. ИЛТГЭЛ, СУРГАЛТ:Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл,Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал тус сумын Соёлын төвийн номын сангийн ажилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:Хүүхэд багачуудад зориулан “Анхаарал төвлөрөлт” хөгжөөнт тоглоом, Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа,МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал “Ном унших ач тус”, зурагчин Бат-Эрдэнэ “Гар утсаар хэрхэн гэрэл зураг авч болох вэ” сэдвээр тус тус сургалт, танилцуулга хийлээ.Түүнчлэн, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-н үзүүллэгийг танхимд дэлгэн үзүүллээ. УРЛАГИЙН ТОГЛОЛТ:ХЦДБЭЧуулгын дуучин МУСТА Н.Нямдаваа, Уранболор, Хүүхэлдэйн театрын “Ботго, морин хуур” хүүхэлдэйн номер болон сумын ардын авьяастан “Малчид дуулж байна” уралдааны тэргүүн байрын шагналт МУСТА Л.Баасан, Ч.Даваа, МУСТА Л.Маадорж, МУ-ын Тэргүүний ардын авьяастан Х.Энхсайхан болон соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид “Морьтон” бүжгээ бүжин сумын иргэдэд урлагийн тоглолтоороо мэндчиллээ.Дундговь аймгийн Соёл, урлагийн газар Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр ДУНДГОВЬ АЙМАГ - ДЭЛГЭРЦОГТ СУМ2023.06.17

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 ГУРВАНСАЙХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Монгол орон даяар өрнөж буй "Соёлын сэргэлт-2023" аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд сумын Соёлын төвд урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллагуудын танилцуулга, өдөрлөг, соёлын бүтээлч үйлдвэрлэл гар урчуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:

  • Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал М.Отгончмэг уран бүтээлчдийн хамт
  • Дундговь аймгийн Музейн дарга Б.Баярмаа / нар болон сумын төсөвт байгууллагуудын албан хаагчид, иргэд оролцлоо.
  


УРЛАГИЙН ТОГЛОЛТ: Улсын хүүхэлдэйн театр, МУГЖ Бүрнээбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Даваасүрэн, сумын ардын авьяастнууд, соёлын төвийн дугуйлангийн сурагчдын тоглолтыг иргэдэд толилууллаа.

   

  



СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023 ӨНДӨРШИЛ СУМАНД

Өндөршил сум
“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Өндөршил суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг Өндөршил сумын засаг дарга У.Алтанхүү аяны зорилго, зорилт болон соёлын талаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан бол, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал МУСТА М.Отгончимэг Дундговь аймгийн Өндөршил суманд “Хүүхэлдэйн театрын салбар”-ыг нээж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар боллоо.