Мэдээ, мэдээлэл

"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн ГБХГ-ын мэргэжилтэн хүүхдийн улсын байцаагч Эрдэнэсувд, мэргэжилтэн Мигар, цагдаагийн хэлтэсийн хүүхдийн байцаагч Доржготов нар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Осол аваараас урьдчилан сэргийлэх” сургалт, онцгой байдлын газраас “Бэлэн бай” туршилтат сургалтыг зохион байгуулав.

"БЭЛЭН БАЙ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Сумын Эрэн хайх аврах салбараас "Гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах", “Аврах олсоор өндрөөс буух”, “Аврах багаж зэвсэгтэй ажиллах”, “Гал түймэр унтраах” сургалтуудыг зохион байгууллаа.

"САЙН БАГШ-САЙН СУРГУУЛЬ" АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Эрдэнэдалай сум
ЕБС-ийн хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, сурлагын хоцрогдлыг арилгаж, чанарыг дээшлүүлэх, цахим хичээл бэлтгэн заах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн БШУГ-аас 19 сургуулийн дунд “ Сайн багш-Сайн сургууль ” 5 сарын аяныг зохион байгуулж дүгнэсэн билээ.

хулд сумын эрүүл мэндийн төвийн эмч нар 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдаж байна

Хулд сум
0-17 насны 777 хүүхэд хамрагдах ёстойгоос 404 хүүхэд хамрагдсан бөгөөд 2023 оны 05 сарын 01 хүртэл үзлэг оншилгоо хийж үзлэгийн хувийг ахиулан ажилласаар байна. 

УГТААЛЫН ЗАЛУУС 2023 ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Говь-Угтаал сум
Сумын үе үеийн волейболчид нэгдэн нөхөрсөг волейболын тэмцээнээ ажилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго сумын оюутан, залуус болон иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог тэлэхэд оршино. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй волейбол, довтолгоо болон давуулалтын тэмцээн гэсэн төрлүүдээр зохион байгуулав.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АУЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хулд сум
“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын даргын ивээл дор зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох юм.

КАБИНЕТ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ШАЛГАРУУЛАЛТ

Эрдэнэдалай сум
БШУЯ-ны сайдын А/465 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ЕБС-н 8 кабинетын ашиглалт, баяжилт, үйл ажиллагаанд сургуулийн захиргаанаас томилсон ажлын хэсэг хяналт хийж, үнэлэлт хийн дүгнэлээ.

"ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Эрдэнэдалай сум
Сумын цагдаагийн хэсгээс "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ШАЛГАРУУЛАЛТ

Эрдэнэдалай сум
Мэргэжлийн зэрэг шалгаруулалтад оролцох багш нарын хүсэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу хэлэлцлээ.

БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Хулд сум
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЗОРИЛГООР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Хулд сум
Сумдын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Өлзийт суманд ажиллаж байна. Тус ажлын хэсэг Хулд, Дэрэн, Цагаандэлгэр суманд энэ сарын 25-29-ний өдрүүдэд ажиллах юм.

Монгол өв соёл-2023 арга хэмжээ

Хулд сум
Монгол өв соёл-2023 арга хэмжээ 15 дахь жилдээ зохион байгуулагдаж тус арга хэмжээ 2 өдөр турш өдөрлөг хэлбэрээр явагдлаа.