Мэдээ, мэдээлэл

Төрийн албан хаагчид дэмжлэг үзүүллээ

Говь-Угтаал сум
Хөдөө орон нутагт ажиллаж буй залуу боловсон хүчнийг дэмжих хөтөлбөр, Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Цэцэрлэгийн туслах тогооч Т.Дашмягмарт өргөө цагаан гэр гардууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МИНИ ВОЛЕЙБОЛЫН БАРУУС БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
 Дундговь аймгийн Мини волейболын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 22, 23 өдрүүдэд 3 насны ангиллаар зохион байгуулагдлаа. Тэмцээнд 6 сумын нийт 178 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЗОРИЛГООР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Өлзийт сум
Сумдын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Өлзийт суманд ажиллаж байна.

Зүүн бүсийн Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн Дэрэн суманд зохион байгуулагдлаа.

Дэрэн сум
Дундговь аймгийн Мини волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 22, 23 өдрүүдэд Дэрэн суманд 3 насны ангиллаар зохион байгуулагдлаа.

“БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Луус сум
 ”Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”, “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний хүрээнд сумын Хэлний бодлогын зөвлөлөөс Төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд Сайхан бичигтэн, Алтан хонх, Хурдан уншигч, Цахим бичвэрийн сургалт төрлөөр зохион байгуулагдлаа.

ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Өсвөрийн аварга шалгаруулах "Хөнгөн атлетик"-ийн тэмцээн 2023 оны 04 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт говийн бүсийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

ДЭЛГЭР-ЭМТ БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Дэлгэрцогт сум
Дэлгэр-Эмт багийн Засаг дарга Б.Баатарсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 04 сарын 08-14 ний өдрүүдэд Дэлгэр-Эмт багт ажиллаж, малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

зүүн бүсийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээнд амжилттай оролцлоо.

Цагаандэлгэр сум
Зүүн бүсийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээн 4 сарын 22,23 - ны хооронд Дэрэн суманд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” 3000 УРТЫН ДУУЧИД, МОРИН ХУУРЧДЫН ЭВЕНТ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дэрэн сум
Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Соёлын сайдтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулагдан анхдугаар хуралдаанаа хийлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХТЭМЦЭЭ ДЭРЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дэрэн сум
3насны ангилалтай Дундговь аймгийн Дэрэн сумын мини волейболын тэмцээн 4дүгээр сарын 22,23ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

2023 оны Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн охин Мөнхбатын Эрхсаран амжилттай оролцлоо.

Дэрэн сум
2023 оны Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн охин Мөнхбатын Эрхсаран 36кг жинд алтан медаль хүртэж тус тэмцээний "Шилдэг эмэгтэй тамирчин" боллоо нутаг орноос төрөн гарж буй тамирчиндаа дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсэе