Мэдээ, мэдээлэл

МОДУЛЬ СУРГАЛТАНД БАГШ , УДИРДЛАГУУД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Сайнцагаан сум
 Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих модуль сургалтад тус цэцэрлэгийн удирдлага, багш нар

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЭМЧИЙН ҮЗЛЭГ, БИЕ БЯЛДРЫН ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООЛТ ХИЙГДЛЭЭ

            Сумын Засаг даргын санаачилгаар төрийн байгууллагуудын албан хаагчид, суралцаж буй хүүхэд багачуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах чиглэл хүргэгдсэний дагуу Сумын Эрүүл мэндийн төвөөс эмчийн үзлэг, ЕБСургуулийн биеийн тамирын арга зүйч багштай хамтран бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох ажил Хүүхдийн цэцэрлэг дээр зохион байгуулагдлаа. Тус ажлын хүрээнд:

1.Албан хаагчдаас Элэгний халдварын В, С вирус тодорхойлох шинжилгээ авах

2. СӨБ ын хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах

3. АД хэмжих арга зүйн сургалт, дадлага ажил хийгдэх

4. Хандлага тодорхойлох судалгаанд хамруулах зэрэг ажил хийгдлээ. Хүн амынхаа эрүүл мэндийн манаанд бие сэтгэл, зүтгэлээ зориулж ирсэн Эрүүл мэндийн төвийн хамт олон, сургагч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь АМЖИЛТ хүсье.

     

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Иргэдэд хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд "Мэдээллийн цаг" хөтөлбөрөөр "Нийгмийн даатгалын багц хуулийн" шинэчлэлтийн талаар НД-ын байцаагч мэдээлэл хийлээ.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “УСАА ХАЙРЛЪЯ, ХАМГААЛЪЯ, ХЭМНЭЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сайхан-Овоо сум
Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан дор 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.Усны газраас санаачилсан “ЦЭНХЭР ТУУЗ” аянд нэгдэж байна.

"ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ" ХАНДИВТ НЭГДСЭН НИЙТ ДЭЛГЭРЦОГТЧУУДДАА БАЯРЛАЛАА

          Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Хамтдаа даван туулъя" малчдадаа туслах хандивын аянд 61 хувь хүн, ААН-ийн 23.590.000 төгрөгийн хандив цугларсныг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичиг Л.Зандраабодь орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.Тус хандивын хүрээнд 348 малчин өрх тус бүрт 50.000 төгрөгийн шатахууны эрхийн бичгийн 17.400.000 төгрөгийг ШТС-ийн холбогдох дансанд, 6.190.000 төгрөгийг Сумын онцгой комисст сэг зэмийн устгалд зориулж холбогдох дансанд шилжүүлсэн юм.ЗЭТБИЭСДИ ХХК-аар 1,2-р багийн малчид Дэлгэр Алтанзагас ХХК аар-3-р багийн малчид эрхийн бичгээрээ шатахуун авах эрх нь өнөөдрөөс үүсч байна. Хандивын аянд нэгдсэн халуун сэтгэл нутгийн нийт ахан дүүстээ, Дэлгэрцогт сумаар овоглосон мянга мянган иргэддээ нийт малчдынхаа өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "МОНГОЛ ШАГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гурвансайхан сум
ймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй

АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АХУЙ ОРЧИНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

          Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун, Байгаль орчны мэргэжилтэн Б.Баттогтох, ХААТ-ийн мэргэжилтэн Б.Сармандах нар хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөл, орчны аюулгүй ажиллагаанд хяналт тавьж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, зөвлөмж хүргүүлэн ажиллалаа. Мөн "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" аяны удирдамжийг танилцуулж, ойр орчмын 50 м зай талбайг цэвэрлэх, ангилан ялгах хогийн савтай болох талаар чиглэлийг хүргүүллээ.Хүнсний аюулгүй байдлаа хангах үүднээс иргэд та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн хугацаа, хаяг шошгыг харж авч байхыг уриалж байна.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ МАРГААШААС БУЮУ 2024.03.21-ЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

       Малчдынхаа саналыг хүлээн авч Сумын Засаг дарга 2024 оны 03 сарын 19 ний А/24 тоот захирамж гарган Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудын хороо бууц, зам дагуух зүй бусаар хорогдсон, малчид өргөж ачихад хүндрэлтэй байсан БОД малын сэг зэмийг ачих, халдваргүйжүүлэх ажлыг маргааш буюу 2024 оны 03 сарын 21 ний өдрөөс зохион байгуулах гэж байна. Иймд малчид иргэд та бүхнийг өөрийн хороо бууцны ойр орчмын БОД малын сэг зэмийг бөөгнүүлэн, тээвэрлэх машины бэлэн байдлыг хангаж орон нутагтайгаа хамтран ажиллахыг уриалж байна. Малчид ачиж өгсөн бог, бод малын сэг зэмийг өөрсдийн унаа тээврээр зөөвөрлөх ба холбогдох албан тушаалтад баримтаа үзүүлж шатахууны дэмжлэгээ авах болохыг мэдэгдэж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

БАГШ АЖИЛЧИД СУРАГЧИДАД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гурвансайхан сум
Сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

УРИАЛГАД НЭГДЛЭЭ

Цагаандэлгэр сум
БАГШ АЖИЛЧИД БҮГД ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨМСЛӨӨ

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэнддээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх замаар хорт зуршлыг бууруулж өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг бууруулах” зорилготойгоор

СУМАНД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч зудын гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс дотор, эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг 2024.03.20-ны өдөр зохион байгуулж 203 иргэн хамрагдлаа.