Зөвлөгөөнийг нээлтийг Засаг даргын орлогч Б.Даваасүрэн нээж, Соёлын төвийн хамт олон болон соёлын төвийн дэргэдэх “уран хэлхээ” бүжгийн хамтлаг уран бүтээлийн дээжээс толилууллаа.“Хичээнгүй үндэс” ТББ-н тэргүүн Т.Буяндэлгэр “Хувь хүний хөгжил, ёсзүй, харилцаа хандлага, төрийн албан хаагчдын ёсзүй” сэдвээр сургалт хийлээ.Мөн зөвлөгөөний үеэр спортын гурван төрөлт тэмцээнд:- Гарбөмбөгийн төрөл эрэгтэйӨндөршил сумын баг Дэрэн сумын баг Баянжаргалан сумын баг -Гарбөмбөгийн төрөл эмэгтэйДэрэн сумын баг Гурвансайхан сумын баг Баянжаргалан сумын баг -Ширээний теннис эрэгтэй Дэрэн сум Ц.ЖамъянсүрэнГурвансайхан сум Д.ЭрдэнэбаярБаянжаргалан сум Д.Эрдэнэбат-Ширээний теннис эмэгтэйГурвансайхан сум С.СарантуяаДэрэн сум С.Цэрэнрагчаа Говь-Угтаал сум Б.Мөнхдэлгэр-100 буудалт даам эрэгтэй Гурвансайхан сум Б.НямдоржГовь-Угтаал сум Н.Лхагва-УчралӨндөршил сум Т.Батбилэг-100 буудалт даам эмэгтэйЦагаандэлгэр сум Х.ОюунбилэгДэрэн сум С.ГанзулГовь-Угтаал сум У.Сүнжидмаа нарынамжилтаар чуулганаа өндөрлөлөө.
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баялаг төв, Экосум ТББ-тай хамтран “Хог хаягдлын тогтвортой менежмент болон Монголын хөдөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж, 15 сумын 100 гаруй иргэд, холбогдох албан хаагчдыг хамрагдсанаас тус сумаас 4 төлөөлөл оролцлоо.Нийгмийн харилцаанд оролцож байгаа иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудын хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэлтэй, судалгаанд суурилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зорилго бүхий тус сургалтаар “Экосум” ТББ-ын үйл ажиллагаа, төслийн үр дүнтэй танилцаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн сумын иргэдийг хог хаягдлын хямрал, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой зохицуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, талуудын оролцооны талаар тодорхой, зөв мэдлэгтэй болж цаашид орон нутагтаа энэ талаарх сургалтуудыг тогтвортой явуулах сургагч багш нарыг бэлтгэх юм.Сургалтын үеэр хог хаягдлын хор уршиг, өнөөгийн менежментийн доголдол, эрүүл мэндийн зөв дадал зуршил, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хуванцрын шийдлүүд, хуванцар ба эрүүл мэнд, бичил хуванцар, хог хаягдлын бүтцийн судалгаа, брэндийн аудит, эх үүсвэр дээр нь хогоо ангилах (Хогоо хэрхэн ангилах вэ видео, гарын авлага), олон улсын гэрээ, “Хогноос ангижиръя” тунхаг зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш суралцаж, дүгнэлт, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургагч багш нарыг хүлээн авч уулзан, хоггүй сумыг бий болгох туршлагаас суралцан, тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллахаа илэрхийллээ.
Тус чуулганд Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын 150 гаруй залуучууд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.Тус чуулганаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга”, Дүүрэн бэлэг ТББ-ын тэргүүн Б.Гэрэлсүрэн “Баг дотор би” сэдвээр сургалт, илтгэлийг танилцууллаа.
Спорт арга хэмжээ:Волейбол, Сагсан бөмбөг 3х3, Сээр цохих, Дартс, Теннис, Шагайн харваа төрлүүдээр зохион байгуулагдаж
Волейболын төрөлд С.Сумъяасүрэн ахлагчтай эмэгтэй баг тамирчид 1-р байр,
Теннисний эмэгтэй төрөлд Д.Тунгалаг 1-р байр,
Б.Цолмонбаяр 3-р байр,
Эрэгтэй төрөлд Э.Хүрэлхүү 2-р байр,
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд С.Сумъяасүрэн ахлагчтай баг тамирчид 3-р байр,
Сээр цохих төрөлд Л.Зүмбэрэлдорж 1-р байр.
Эмэгтэй волейбол шилдэг довтлогчоор С.Сумъяасүрэн
Эмэгтэй сагсан бөмбөг шилдэг довтлогч У.Үржинханд багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
Оролцоог хангаж, амжилттай оролцсон нийт залуучууддаа баярлалаа. Арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлж, дэмжсэн Сумын ИТХ ын ажлын алба, Сумын Засаг дарга М.Баярсүхэд талархал илэрхийлье.