Мэдээ, мэдээлэл

ХҮҮХДҮҮД ЭЭ ХУУЛИЙН МЭДЛЭГТЭЙ БОЛГОЦГООЁ

Тус сумын уугуул Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад сонирхолтой илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Өмгөөлөгч М.Хандармаа маань өөрийн хэвлэн бэлтгэж гаргасан "Хүүхдүүд ээ хуулийн мэдлэгтэй болгоцгооё" номоо ЕБСургуулийн нийт хүүхэд багачууд болон номын санд бэлэглэсэн юм. Орон нутгийнхаа хүүхэд багачуудын ирээдүйн төлөө сэтгэл гарган хамтран ажилласан нутгийн дүү Өмгөөлөгч М.Хандармаа даа нийт иргэд, багш, эцэг эхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА СУРГАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

Төрийн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг мэдээллийг хүргэх зорилготой орон нутгаас төрөн гарсан МУ-ын гавьяат багш Д.Дамдинжав, МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар өөрсдийн бэлтгэсэн сонирхолтой илтгэлээ төрийн албан хаагчдадаа тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж өөрийн багш 94 настай МУ-ын гавьяат багш Д.Дамдинжавт хүндэтгэл үзүүллээ. Мөн ЕБСургуулийн химийн кабинетад тоног төхөөрөмж, өөрийн хэвлэн гаргасан ном, тохимолуудаа хандивласан юм.Багш нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж Сумын Засаг дарга М.Баярсүх хүндэтгэл үзүүллээ.Орон нутгаа гэсэн чин сэтгэл өвөртлөн ирсэн гавьяат багш нар болон Хууль зүйн салбарт өөрийн мэдлэг оюунаа зориулан яваа нутгийн охин, өмгөөлөгч М.Хандармаадаа нутгийнхаа нийт төрийн албан хаагчид, иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Сургалтын дараа төрийн албан хаагчдын дунд мэдлэг бататгах сорил явуулж, шалгарсан 2 оролцогчийг Сумын ЗДТГ-аас Манжуур явах эрхийн бичгээр шагнасан юм.Нутгийн иргэдийн минь билиг оюуны ундарга үргэлж арвин байх болтугай.

СОЁЛ УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дэлгэрцогт сум

УРИАЛГАД НЭГДЛЭЭ

Цагаандэлгэр сум
Багш ажилчид бүгд үндэсний хувцсаа өмслөө

БИД СУРАГЧ БОЛНО

Цагаандэлгэр сум
Хичээлийн жилийн зорилго зорилтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бэлтгэл бүлгийн хүүхдүүд "Сургуультай танилцах аялал"-аа хийлээ. Бид бүхнийг найрсаг дотноор хүлээн авч хамтран ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо баярлалаа.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРЛАА

Цагаандэлгэр сум
Аймаг сумдын ойн дундын ангиас хувиарлагдсан 800ширхэг модноос Ембүү овооны цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг мод суулгалаа.

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр:Гэрэл зургийн үзэсгэлэн / Их газрын чулууны уулын амьтан, ургамал, биотехникийн үйл ажиллагааг харуулсан зургаар үзэсгэлэн гаргалаа/Сургалт, мэдээлэл / 1-2 ангийн сурагчдад "Байгаль хамгаалагчтай танилцсан" сургалт 1-9 ангийн сурагчдад " Тусгай хамгаалалттай газар нутаг", Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны танилцуулга сургалт явуулж нийт 162 сурагчдад сургалт мэдээлэл явууллаа.


ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Олон улсын гэр бүлийн өдрийг угтан Гэр бүлийн эерэг харилцаа, Зүрхээ дулаан байлгая, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга, Аз жаргалаар гэрэлтүүлэе зэрэг сэдвээр нөлөөллийн сургалтыг

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сайхан-Овоо сум
2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сумын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн 13 багийн 85 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.

МОД ТАРИАЛАЛАА

Сайхан-Овоо сум
2023 онд Сайхан-Овоо сумын түүхт 100-н жилийн ойн хүрээнд Ц.Галбадрах ах гэр бүлийнхээ зүгээс 400 ширхэг хайлаасны суулгацыг сум орон нутагт хандивлаж байсан.