Мэдээ, мэдээлэл

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХОРШООДОД ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ ИРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Цагаандэлгэр сум
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий баг бүрэлдэхүүн суманд ажиллаж байна.

ДАЛАЙ ОВООНЫ ТАХИЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Зуны тэргүүн сарын шинийн 9-н буюу 05 сарын 17-ны өдөр ДАЛАЙ ОВОО БУЮУ ӨЛЗИЙ ЗҮМБЭРЭЛ овооны эзэн Ломбо Ринчэн шүтээнийг (Түшмэл-Эрдэнэ) тахих тахилгын хурал хурлаа.

Ерөнхий боловсролын сургууль "СПОРТЫН АМЖИЛТ"

Цагаандэлгэр сум
Аймгийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээний ахлах нас ангилалд Э.Ган-Эрдэнэ ахлагчтай баг Хүрэл медаль хүртэж, сурагч Мөнхбатын Тэмүжин 'Шилдэг Холбогч'-оор шалгарчээ. Дасгалжуулагч багш Г.Энхсайхан болон тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.

"ХҮРЭЛ ТУЛГА-2024" ЯРУУ НАЙРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Эрдэнэдалай сумын соёлын төвөөс ЕБС-ын сурагчдын Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилгоор "Хүрэл тулга-2024" яруу найргийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА

Сайнцагаан сум
“Чадварлаг багш” хөтөлбөр, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

МАНДАЛ БАГИЙН АХМАДУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Сайнцагаан сум
Мандал багийн ахмадын зөвлөлийн төлөөлөл цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд өөрсдийн бэлтгэсэн сургалтын

ШУВУУХАЙ БҮЖГИЙН УРАЛДААНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Сайнцагаан сум
Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн бүжгийн дугуйлангийн хүүхдүүд МУГЖ Зууны манлай алдарт уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит

ЦАВЧИР, САНГИЙНДАЛАЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Хуралд Сумын Засаг дарга Б.Лхагвамандал сумын үндсэн чиглэл болгон ажиллаж буй Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар хийгдэж буй ажлууд, цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

ХАЛХ ЖОНОН БҮЖГИЙН УРАЛДААН-2024

Төв халхын дуулалт жүжгийн театраас зохион байгуулсан "ХАЛХ ЖОНОН-2024" хамтлаг бүжгийн төрлөөр 3 дугаар байр эзэллээ.

Хүүхдийн тусамжийн 108 утасны үйлчилгээний төвийн танилцуулга хийлээ.

Цагаандэлгэр сум
Монгол улс нь Олон улсын хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажиллаж байна. Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны байгууллагаас жил бүрийн 5 сарын 17-ны өдрийг хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд 2024 оны 5 сарын 17-ны өдөр "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-ийн 10 жилийн ойг угтаж хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийн тусамжийн 108 утасны үйлчилгээний төвийн танилцуулга видеог улс орон даяар суралцагчдад танилцууллаа.