Мэдээ, мэдээлэл

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ ХАМТАРСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Улсын клиникийн 1-р төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж буй “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны явуулын үзлэг 2024 оны 4 сарын 19,20 -ны өдрүүдэд ЭРДЭНЭДАЛАЙ суманд зохион байгуулагдаж нийт 211 иргэдийг хамрагдлаа.

БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫГ ЯВУУЛЛАА

Адаацаг сум
Бие бялдрын хөгжил түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг сумандаа зохион байгууллаа. бие бялдрын чийрэгжүүлэлтийн сорилыг нийт 315 иргэнээс авсанаас

ОГОТНО УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Адаацаг сум
Сумын нутаг дэвсгэрийн 3500 га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй микробиологийн аргаар үлийн цагаан оготно, чичүүлтэй тэмцэх арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 16-аас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны хооронд 10 хоногийн хугацаанд зохион байгуулах

СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Адаацаг сум
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс сэг зэмийг булж устгах ажлын эхэлж Өвөр-Урт багийн устгал ажил хийгдэж дууссан. Сүм багийн сэг зэмийг устгах ажил хийгдэж байна

ЕБС-ИЙН "ДОТУУР БАЙРНЫ НЭРЭМЖИТ " ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагаандэлгэр сум
Дотуур байрны нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт оролцсон баг тамирчид болон хамтран ажилласан анги удирдсан багш нартаа баярлалаа. -1-р байр Дотуур байрны зөвлөлийн баг тамирчид -2-р байр Амармэнд багштай 7 ангийн хамт олон -3-р байр Эрдэнэсайхан багштай 8 анги -Шилдэг тоглогчоор Амармэнд багштай 7ангийн сурагч Анхзаяа нар тус тус байр эзэллээ. Шагналын мөнгө: 2-р багийн малчин Мөнхтогтохын гэр бүл 50.000 1-р багийн малчин Сумъядоржийн гэр бүл 50.000 Цом: 2-р багийн малчин Өнөрбаяр 70.000 Медаль: Дотуур байрны багш ажилчид : 100000 Төгрөгөөр дэмжиж ивээн тэтгэлээ. Хамтран ажилласан хамт олон болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

СУМЫН ЗАСАГ ДАРГА PISA-ОЛОН УЛСЫН СУРАГЧДЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Эрдэнэдалай сум
OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас явуулдаг олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөрийн талаар илтгэл мэдээлэл өгч, багш нарын санал хүсэлтийг сонсон тухай бүрд шийдвэрлэн ажиллалаа.

ДЭЛХИЙН НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН БАГШИЙН ТУСЛАХ Д.МӨНХТУЯА, Т.НАСАН-ЭРДЭНЭ НАР "НОМЫН БАЯР" ҮЙЛ АЖИЛЛАГААГ 14 ХОНГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагаандэлгэр сум
Монгол ардын үлгэр "Эрхий мэргэн" -ийг таягт хүүхэлдэй ашиглан бүлгийн хүүхдүүдэд тоглож үзүүлэн үлгэрийн баатрын талаар ярилцав. Сургууль, Соёлын төвийн номын сангуудаар аялж номын сангуудтай танилцууллаа, "Номтой нөхөрлөе" аян зарлаж эцэг эх, асран хамгаалагч нар карт нээлгэн хүүхдүүддээ ном уншиж өгч номын тэмдэглэл хөтөлсөн 35 эцэг эх, асран хамгаалагч нар 108 ном уншиж тэмдэглэл хөтөлсөнөөс хамгийн олон ном уншуулсан "Холимог А" бүлгээс Ө.Ариунцэцэг, Н.Ангарагдорж, Л.Цацрал, "Холимог Б" бүлгийн Э.Уудам, Ө.Амин-Эрдэнэ, М.Уранханд нар олон ном уншуулж тэмдэглэл хөтөлсөн байлаа.

КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА:

КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН:1-р байр Таван хуруу баг 2-р байр ЗДТГазар3-р байр ЕБСуургууль нар тус тус эзэллээ цэнгүүний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэддээ баярлалаа.

ШАГАЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА:

“ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИХ” УРИАЛГАД НЭГДЛЭЭ. Аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай" захирамжаар үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гаригт өмсөж хэвших уриалга гаргасан билээ. Тус уриалгын хүрээнд соёлын биет бус өвийн 7-н ай савын хүрээнд зохион байгуулсан ШАГАЙН ХАРВАА тэмцээнд нийт 18 харваачид оролцсоноос:1-р байр Аймгийн гоц мэргэн:Г.Сүхтөмөр ахлагчтай баг2-р байр Аймгийн гоц мэргэн: П.Амгаланбаатар ахлагчтай баг3-р байр МУ-ын хошой мэргэн: Д.Дашдорж ахлагчтай баг тус тус эзэллээ. Нийт оролцсон харваачдадаа баярлалаа.Харваач таны Оноо мэргэнХараа хурц Уухай цээл байх болтугай