Мэдээ, мэдээлэл

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Сургалт, зөвлөгөөнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумдын Засаг дарга, агентлагийн дарга, Төсвийн шууд захирагч нар, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцлоо.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалт, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилүүдэд хүнээ хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж ажилласан төдийгүй цар тахал, байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор нөлөөг даван туулах, нийгэм, эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын хамтын идэвх оролцоо, санаачилга, дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байж, хамтдаа бүтээсэн, хамтдаа хөгжсөн он жилүүд байсныг онцлон, сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.


АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХӨНГӨЛӨЛТ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сайхан-Овоо сум
2024 оны 4 дүгээр сарын 15-16 хооронд Ортопедийн тусгай хэрэгслийн компани "СКАЙ ШТАМП ХХК" хамтран "Ахмад настны тухай" хуулийн 8 дугаар зүйл 8.1.1 заалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.2, 26.1.3, 26.1.4 заалтын дагуу нийт 109 тусгай хэрэгслийг тараан өглөө.

Морьт багийн нутаг дэвсгэрт сэг зэм устгах ажил зохион байгуулагдлаа.

Морьт багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүүл толгой”-н өвөлжөө дахь эзэнгүй 360 гаруй бодын сэг зэмийг устгаж булах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Багийн Засаг дарга, Бумбатын уурхай, ойр орчимд нутагладаг айл өрхүүдтэй хамтран хийж гүйцэтгэлээ.


МОРИН ХУУРЫН ДУГУЙЛАН

“МОРИН ХУУРЫН ДУГУЙЛАН” хичээллэж байна

ХӨГЖИЛТЭЙ БАГА НАС ХҮҮХДИЙН ӨДӨРЛӨГ

Хөгжилтэй бага нас хүүхдийн өдөрлөгийг 1-9-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. 

Хөтөлбөрт:  

- Караоке дууны тэмцээн

- Бөгж нийлүүлэх тэмцээн

- Аха тэмцээнийг тус тус зохион байгууллаа. 

ТЭВШ БАГТ МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА

Сайнцагаан сум
Тэвш багийн нутаг Хөндлөн, Хүрэн-Овоо, Хараат, Тэвшийн уурхай зэрэг 4 цэгт 4000 гаруй хорогдсон малын сэг зэмийн устгалын ажил