Мэдээ, мэдээлэл

ХОГИЙН НЭГДСЭН ЦЭГИЙН ХОГИЙГ ШУУЖ, БУЛШЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Эрдэнэдалай сум
Сумын Засаг Даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ны А/20 тоот Захирамжийн дагуу хогийн нэгдсэн цэгийг шуух, булах, талбай засах ажлыг 2024 оны 04 сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн Иргэн Д.Миеэсүрэнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 10300м3 хогийг ачиж зөөн, 1800м3 овоолго үүсгэж, 3 га талбайн хур хогийг шууж шинээр хог асгах талбай засаж, 400м газарт зоган татлаа.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өлзийт сум
Малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж Дэрт 5 дугаар багийн зүй бусаар хорогдсон сэг зэм устгах, булшлах ажилд орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эрдгео” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллалаа.

"СҮҮ ХӨТӨЛБӨР" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Хулд сум
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар энэ хичээлийн жилийн 4 сарын 1-ээс “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, өнөөдөр нээлтээ хийлээ.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Дундговь аймгийн засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа сүү хөтөлбөрийн нээлт амжилттай боллоо. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллгаанд бяцхан шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нар болон эцэг эхчүүддээ талархлаа.


ЕБС СОЁЛЫН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН "ЖАВХЛАНТ БҮСГҮЙ" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Цагаандэлгэр сум
"ЖАВХЛАНТ БҮСГҮЙ" ТЭМЦЭЭНД АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН Г.ПҮРЭВЖАРГАЛ ОРОЛЦЛОО

БҮТЭЭЛЧ УНШЛАГА 2024

Адаацаг сум
БҮТЭЭЛЧ УНШЛАГА 2024 Дунд сургуулийн номын сангаас ”Бүтээлч уншлага”-2024 нөлөөллийн аян зарласантай холбогдуулан Б.Өнөржаргал багштай 5Б ангийн хамт олон, Г.Уртнасан багштай 3б ангиийн хамт олон,

"СҮҮ ХӨТӨЛБӨР" СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Адаацаг сум
Аймгийн засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа "Сүү хөтөлбөр" - ийн нээлт амжилттай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Сумын Засаг дарга Ч.Уранчимэгт бяцхан хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ. Сүү хөтөлбөр цэцэрлэгт хэрэгжиж бяцхан хүүхдүүд сүү уудаг болсондоо баяртай байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

Луус сум
Аймгийн Засаг даргын санаачилгаар сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд “СҮҮ ХӨТӨЛБӨР”-н нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.