Мэдээ, мэдээлэл

НАРИЙН МЭРГЭЖЛИИН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ БОЛНО

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг доорх чиглэлээр явагдана.

-Дотор

- Хүүхэд

-Эмэгтэйчүүдийн үзлэг өнөөдөр буюу 3 сарын 19 ны өдөр эрүүл мэндйн төв дээр болно.

/ эмэгтэйчүүдэд үзүүлэх хүмүүс үзлэгийн толь бэлтгэн ирэх/

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО...

Сайнцагаан сум
2023-2024 оны хичээлийн жилийн багш, удирдах ажилтны дунд зохион байгуулагдсан  эрдэм шинжилгээний бага хуралд

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ, ЗӨВЛӨХ МАЛ ЗҮЙЧ ЖАМЦЫН ОЧИРТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Ж.Очир нь 1970 оноос Мал аж ахуйн салбарт 40 жил тогтвор суурьшилтай ажиллахдаа сумын мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангаж 28 жил Монгол улсдаа хамгийн олон малтай сумаар шалгарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэгжээс авах ашиг шимийг үзүүлэлт бүрээр, 100 эхээс авах төлийн тоог төрөл тус бүрд нэмэгдүүлсэн амжилтын эзэн юм.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА

Сумын Засаг дарга М.Баярсүх байгууллагуудын удирдлагууд, Багийн Засаг дарга нарт шуурхай хурал зарлаж, дараах чиглэлээр үүрэг чиглэл хүргүүлээд байна.

1. Малчдаас гарсан санал, хүсэлтийг нэгтгэж, шаардагдах / сэг зэм бусад/ арга хэмжээг авч үйл ажиллагаанд тусган ажиллах

2. Малчдад ногоон тэжээл тариалах болон бусад шаардлагатай сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагаар зохион байгуулах

3. Ногоон тэжээл тариалах үр будааг Мал хамгаалах сангаас шийдвэрлэх

4. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын цаг ашиглалтыг сайтар баримталж, иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр бүх төрийн байгууллагууд анхаарах

5. ЕБСургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах

6. Сумын төвийн 50 аас дээш насны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх ажлыг ЭМТ багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулах

7. Төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах цаг хугацааг тодорхой болгож холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

8. Иргэдийг ил тод мэдээллээр хангах ажлын хүрээнд нийтийн уулзалт зохион байгуулах

9. Орон нутагт банкны үйл ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор Хаан банк, Төрийн банкны АТМ-ыг байршуулах талаар холбогдох байгууллагууд санал хүсэлтээ хүргүүлэх

10. Малын сэг зэм устгах ажлын хэсэг байгуулж, зам дагуух болон нийтийн эзэмшлийн талбайн сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах.

11. Хортон мэргэчидтэй тэмцэх ажлыг 3 сарын 20-4 сарын 10 ны дотор зохион байгуулах

12. Айл өрх, гудамж хороолол, ААН байгууллагуудын хогийг ачих ажлыг зохион байгуулах

13. "Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээг 2024 оны 05 сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаад байна. Мөн босоо удирдлагатай албан хаагчдад чиглэлийн хүрээнд үүрэг даалгавараар хангаад байна.


ЕБС "Хүүхэд хөгжлийн танхимдаа хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон тав тухтай өнгөрүүлэх"

Цагаандэлгэр сум
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Төслийн багаас санхүүжүүлсэн 500000 төгрөгөөр "Хүүхэд хөгжлийн танхимдаа хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон тав тухтай өнгөрүүлэх чиглэлээр дараах зүйлийг авлаа. 1. Монгол гэр 2ш 2. Sea warrior 1sh 3. Digital game 1sh 4.five crowns 1sh 5. Catan 1sh 6. Red storm 7. Sequence 1sh 8. Trap 1 sh 9. Numerical calculations 1sh 10. Othello 1sh нийт 11 ширхэг тоглоом авлаа. Төслийн багийн хамт олондоо хүүхдийн төлөө сэтгэл зүтгэл гаргаж хийж буй ажилд нь талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье

БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИД, ИРГЭДЭЭ СОНСОЖ АЖИЛЛАЛАА

 

  

           Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал, тус багийн Засаг дарга Б.Довуучий, Хүний их эмч Б.Үзмээ нар Баянбулаг багийн малчид иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж ажиллалаа. Тус ажлын хүрээнд:

1. Малчдынхаа хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, орон нутгаас барьж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, санал хүсэлтийг сонсох

2. Малчдадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх, шаардлагатай эм тариаг Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэх

3. 2025 оны сумын ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний саналыг малчдаасаа авах зэрэг чиглэлийн хүрээнд ажиллалаа.

"ХУУЛИА ДАГАЖ СТАНДАРТЫГ МӨРДӨЦГӨӨЕ" АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Сайхан-Овоо сум
"Хуулиа дагаж стандартыг мөрдөцгөөе" аяныг сумын хэмжээнд 2024 оны 03 сарын 14-ны өдрөөс эхлүүлж байна. Тус аяны хүрээнд хувиараа болон бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага, дэлгүүрүүдийн аюулгүй байдал, камержуулалт, стандарт горим, архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тамхи худалдан борлуулахтай холбоотой цагийн хязгаар, стандартад хяналт тавих, иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх ажлуудыг хийж байна.

Соёлын төвөөс А.Энхтуяаг СББӨвлөн уламжлагчаар бүртэглээ.

Цагаандэлгэр сум
СББӨ өвлөн уламжлагчын шавь сургалтыг зохион байгууллаа. сургалтанд нийт 10 сурагч 5 албан хаагч хамрагдлаа.

Соёлын төвөөс "Үлгэрийн цаг" "Монгол бахархал" арга хэмжээг зохион байгуулалаа.

Цагаандэлгэр сум
Соёлын төвөөс "Үлгэрийн цаг" "Монгол бахархал" арга хэмжээг зохион байгуулалаа.

Соёлын төвөөс Сургалт, мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулалаа.

Цагаандэлгэр сум
Соёлын төвөөс Сургалт, мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулалаа.