Сумын Засаг дарга М.Баярсүх байгууллагуудын удирдлагууд, Багийн Засаг дарга нарт шуурхай хурал зарлаж, дараах чиглэлээр үүрэг чиглэл хүргүүлээд байна.
1. Малчдаас гарсан санал, хүсэлтийг нэгтгэж, шаардагдах / сэг зэм бусад/ арга хэмжээг авч үйл ажиллагаанд тусган ажиллах
2. Малчдад ногоон тэжээл тариалах болон бусад шаардлагатай сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагаар зохион байгуулах
3. Ногоон тэжээл тариалах үр будааг Мал хамгаалах сангаас шийдвэрлэх
4. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын цаг ашиглалтыг сайтар баримталж, иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр бүх төрийн байгууллагууд анхаарах
5. ЕБСургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах
6. Сумын төвийн 50 аас дээш насны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх ажлыг ЭМТ багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулах
7. Төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах цаг хугацааг тодорхой болгож холбогдох байгууллагатай хамтран ажиллах.
8. Иргэдийг ил тод мэдээллээр хангах ажлын хүрээнд нийтийн уулзалт зохион байгуулах
9. Орон нутагт банкны үйл ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор Хаан банк, Төрийн банкны АТМ-ыг байршуулах талаар холбогдох байгууллагууд санал хүсэлтээ хүргүүлэх
10. Малын сэг зэм устгах ажлын хэсэг байгуулж, зам дагуух болон нийтийн эзэмшлийн талбайн сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах.
11. Хортон мэргэчидтэй тэмцэх ажлыг 3 сарын 20-4 сарын 10 ны дотор зохион байгуулах
12. Айл өрх, гудамж хороолол, ААН байгууллагуудын хогийг ачих ажлыг зохион байгуулах
13. "Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээг 2024 оны 05 сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаад байна. Мөн босоо удирдлагатай албан хаагчдад чиглэлийн хүрээнд үүрэг даалгавараар хангаад байна.
Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал, тус багийн Засаг дарга Б.Довуучий, Хүний их эмч Б.Үзмээ нар Баянбулаг багийн малчид иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж ажиллалаа. Тус ажлын хүрээнд:
1. Малчдынхаа хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, орон нутгаас барьж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, санал хүсэлтийг сонсох
2. Малчдадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх, шаардлагатай эм тариаг Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэх
3. 2025 оны сумын ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний саналыг малчдаасаа авах зэрэг чиглэлийн хүрээнд ажиллалаа.