Дэлгэрцогт сум
Тус сумын Дэлгэр-Эмт багийн малчин Г.Батчулуун, гэргий С.Маамын гэр бүл ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж "Улсын Аварга Малчин" болсон билээ.
Улсын аварга малчин өрхөд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Сумын Засаг дарга М.Баярсүх, багийн Засаг дарга Б.Баатарсүрэн нар болон холбогдох хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Улсын аварга малчин болсон Г.Батчулууны гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.