Мэдээ, мэдээлэл

АХМАДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ "ШАГАЙ ХАМАХ" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН НИЙТ АХМАДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ "ШАГАЙ ХАМАХ" ТЭМЦЭЭНИЙГ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ АНГИЛАЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

АМЖИЛТАА БАТАТГАЖ " ШИЛДЭГ СУМ" ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЛЭЭ

Дэлгэрцогт сум
Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгаас дэвшүүлсэн зорилт, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр" "Санаачилгатай сайн" үнэлгээ авч бусад сумдаа манлайлан ТЭРГҮҮН байр эзэллээ. Шагналыг аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат, ЗДТГ-ын дарга Лхагвасүрэнгийн Доржбат нар гардуулж баяр хүргэлээ. Тус сум нь үйл ажиллагааны үр дүнгээр - 2021 онд "Тэргүүн" байр - 2022 онд "Дэд" байр - 2023 онд "Тэргүүн" байрыг эзэлж амжилт гаргаж байсан байна. Орон нутгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин ажилладаг нийт иргэддээ, баг болж хамтран ажилладаг нийт албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум
Сумын Засаг дарга М.Баярсүх 2023 оны сумын онцлох үйл ажиллагааны талаарх илтгэлийг аймаг, сумдын удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нарт танилцууллаа. Илтгэлийн агуулга: 1. Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан ажил: 2. Байгууллагын соёлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн ажил: 3. Ид шидтэй өрөө байгуулах, менежмент хийх ажлын хүрээнд: 4. Е-Mongolia системийг иргэдэд сурталчлах, цахимжуулах чиглэлээр: 5. Хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 6. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр: 7. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах талаар: 8. Байгууллагын албан ёсны фейсбүүк хуудсыг идэвхжүүлэх, аймаг орон нутгийн мэдээллийг иргэдэд хүргэсэн байдал: 9. Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт: 10. Олон нийт рүү чиглэсэн арга хэмжээ:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дэлгэрцогт сум
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат 2023 онд хийсэн ажлын тайлан, онцлох ажлыг танилцуулсан бөгөөд удирдах, удирдуулах зарчимд суурилсан иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө. Гэрээнд: 1. Нээлттэй Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2. “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төлөвлөгөө боловсруулж үр дүнг тооцон ажиллах 3. Хүүхэд хамгааллын хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалсан аюулыг илрүүлэх, арилгах талаар санал санаачилга гарган ажиллах 4. Аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжаар “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг” хэрэгжүүлж соёлыг дэлгэрүүлэх 5. Хог хаягдлаа ангилан ялгах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдэд нийлүүлэх 6. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулах 7. “Цахим байгууллага” аяны хэрэгжилтийг хангаж ажиллах 8. Гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд (Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд)-д нэг болон түүнээс дээш тооны төсөл бичиж хүргүүлэх 9. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр хүлэмжийн ногоо тариалах, сургалтад албан хаагчдыг хамруулах 10. Төрийн байгууллага бүр албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг турших зэрэг заалтуудыг тусгажээ.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, сумын Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгууллаа.

"ТАЛ НУТГИЙН ТАНСАГ АГААР" СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Дэлгэрцогт сум
#Нэгдүгээрт_хүүхэд #Гэрээсээ_гэрэлтье "Тал нутгийн тансаг агаар" цасны баярын арга хэмжээ нь нийтийн "flash mob" тойрон бүжиг, урлаг соёлын арга хэмжээгээр эхэлсэн ба уулын оргил булаалдах, олс таталт, бидний бүтээл, буухиа тэмцээнээр үргэлжилсэн юм. Тэмцээн уралдаанд авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт хүүхэд багачуудад амжилт хүсч сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал амжилт гаргасан хүүхэд багачуудад шагналыг гардуулсан юм. Тус үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн Сумын Засаг дарга М.Баярсүхдээ нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Арга хэмжээг зохион байгуулсан: - Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл - Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл - Хүүхэд хамгааллын хамтарсан баг Техник хэрэгслээр дэмжсэн: - Сумын ЗДТГ - Соёлын төв - Ерөнхий боловсролын сургууль - Багш, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

Адаацаг сум
 Ар-Урт багийн малчин Юндэнгийн Баттулга Өвөр-Урт багийн малчин  Жамъяншаравын Болзол, Цагааны Цамба Хашаат багийн малчин Содномын Даваадорж нарын малчин өрхүүд аймагтаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан “ Аймгийн аварга малчин “-аар шалгарлаа

“ЭКО КАБИНЕТ”-тай боллоо.

Гурвансайхан сум
Сурагчдын сурч боловсрох орчинг бүрдүүлж эко кабинет төсөл хэрэгжлээ.

ЭРДЭМТЭН БАНЗРАГЧИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН “ШИНЭ ОНЫ АМЖИЛТЫН ГАРАА”

Гурвансайхан сум
Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцлоо.

САЙХАН-ОВОО СУМЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ НАР ЕБС-Н СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дүгээр ангийн 36 сурагчдад Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал нар Дэлгэцийн донтолт, Электрон тамхины хор уршиг, Жендерийн эрх тэгш байдал сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

САЙХАН-ОВОО СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Сумын төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс улирал бүр заавал судлах хууль тогтоомжийн жагсаалтын дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, эрх зүйн хөтөч нартай хамтран төрийн байгууллагуудын 24 албан хаагчдад хууль эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.