Мэдээ, мэдээлэл

ШИМТ+ ХӨТӨЛБӨРИЙН АНХАН БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Сайнцагаан сум
Тус цэцэрлэг 2023 оны 10 сараас хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН АЙЛ ӨРХИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрдэнэдалай сум
Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гэр хорооллын айл өрхүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлын норм, дүрэм журмыг сахин биелүүлж, гал түймрийн аюулаас өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах талаар заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

ТЭРГҮҮНИЙ СУМААР ШАЛГАРАН СУМЫН ЗАСАГ ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Луус сум
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сумд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2023 оны гэрээний хэрэгжилтийн үр дүнгээр 3-р байранд шалгаран Тэргүүний сумаар шагнагдан 2024 онд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДАД ЦОЛ, ТЭМДЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Луус сум
“Нарны хүлэг” Дундговь аймгийн Уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдааны шийдвэр, хүсэлтийг үндэслэн болзол хангасан уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олгон, өнөөдөр цол, тэмдэгээ гардан авлаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Цагаандэлгэр сум

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ АЛТАН ХОНХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Оюунлаг сурагчдын зөвлөлөөс дунд ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн алтан хонх тэмцээнийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЕБС-ийн Урлаг зааланд зохион байгууллаа.

АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлгэрцогт сум
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улс, аймаг, сумандаа тэргүүлсэн аварга малчин өрхүүддээ хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан нээж мал аж ахуйн салбарт манлайлан ажиллаж буй малчдадаа амжилт хүсч эрүүл, энхийг хүссэн юм. - Улсын аварга малчин өрхөөр 1. Гончигдагвын Батчулуун, Сэнгээгийн Маам - Аймгийн аварга малчин өрхөөр 1. Нямсүрэнгийн Уранбилэг, Норовжавын Дэлгэрцэцэг 2. Эрдэнэбилэгийн Гүрүүням, Агваанданзангийн Гэрэлтуяа 3. Дулмаагийн Цолмон, Жалцангийн Энхсайхан - Сумын аварга малчин өрхөөр 1. Нямын Загдсүрэн, Алтангэрэлийн Мэндсайхан 2. Алтангэрэлийн Хүүхэнбаатар, Лувсандоржийн Нямцэрэн 3. Нэргүйбаатарын Сүхбаатар, Сүрэнжавын Пүрэвцэмбэл 4. Мөнхчулууны Баттулга

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЗАМ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу зам хаагдсан багуудад зам гаргах ажлыг зохион байгуулж нийт 358 км зам гаргаж 300литр дизель зарцуулсан. Сумын онцгой комиссын шийдвэрээр Сумын төвд цасанд дарагдсан айл өрхийн болон гудамжны цасыг түрж зам гаргасан.