Мэдээ, мэдээлэл

ЦАХИМ СУРГАЛТ ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Дауны хам шинжтэй хүхэдтэй ажиллах арга зүй

СУМЫН САЙН МАЛЧИД ТОДОРЛОО

Адаацаг сум
Ар-Урт багийн малчин Цогнэмэхийн Уламбаяр Өвөр-Урт багийн малчин Тэрбишийн Амарбат Сүм багийн малчин Гэрдийн Буянжаргал, Хуягбаатарын Лхагважав, Ичинхоролын Мягмардорж, Доржхандын Сайнзаяа Хашаат багийн малчин Биръяагийн Цэрэнбалтав нарын малчин өрхүүд сумандаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан “Сумын сайн малчин“-аар шалгарсан тул баяр хүргэе .

2024 ОНЫ 02 САРЫН 03 НЫ БЯМБА ГАРИГТ ЦАСНЫ БАЯР БОЛНО

Дэлгэрцогт сум
Аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 4-9 дүгээр ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын дунд "Тал нутгийн тансаг агаар" цасны баярыг 2024 оны 02 сарын 03 ны Бямба гаригт "Алтан загас" уулынхаа энгэрт зохион байгуулахаар боллоо. Зохион байгуулагчид: - Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл -Сумын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл -Хүүхэд хамгааллын хамтарсан баг ТАЛ НУТГИЙНХАА ТАНСАГ АГААРТ СААТАН МОРИЛНО УУ

ӨЛЗИЙТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Өлзийт сум
Сумын Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 дугаар хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. 1. Хичээл сургалтын үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлууллаа.

БАГИЙН ТӨВ РҮҮ ЗАМ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Өлзийт сум
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт суманд ирж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан зудын эрсдэл, даван туулах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн санал солилцсоны үр дүнд сумын Онцгой комисстой хамтран дараах маршрутын дагуу зам гаргахаар шийдвэрлэсэн.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮД ШАЛГАРЛАА

Эрдэнэдалай сум
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/43 дугаар "Аймгийн хошой аварга малчин, аварга малчин өрх, аварга саальчин, аварга тэмээчин, аварга тариаланч шалгаруулах тухай" захирамжаар Эрдэнэдалай сумаас аймгийн аварга малчин өрхөөр:

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Сайхан-Овоо сум
Сумын Онцгой комисс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС “БАРУУН БУЛГААС ӨЛЗИЙТ СУМ” ХҮРТЭЛ 2 ДАХЬ УДААГАА ЗАМ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА.

Өлзийт сум
Сумын Онцгой комиссын шийдвэрээр Баруун булгаас сум хүртэл замын цасыг хагалж, зам гаргах ажлыг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэжик бридж” ХХК-ний ковшийг ашиглан хамтран зохион байгуулж байна.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУС ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сайнцагаан сум
БШУЯ-ны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай”

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Дэлгэрцогт сум
Аймгийн нийт нутгаар цас орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг өчигдөр буюу 01 сарын 25-ны өдөр өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцан заавар зөвлөмжөөр ханган ажиллалаа. Сумын онцгой комиссын гишүүд орон нутагт тулгамдаж буй нөхцөл байдлаа уламжилж, Аймгийн Онцгой байдлын албан хэрэгцээнд байдаг 50 ковшийг цас түрэх, хог шуух ажилд түр хэрэглүүлэх талаар саналаа хэлж шийдвэрлүүлээд байна.