Мэдээ, мэдээлэл

3000 ШИРХЭГ ЗАГ МОД ТАРИЛАА.

Өлзийт сум
Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид 2023 оны 10 дугаар сарын 23-26-ны хооронд тарилаа.

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ТУСЛАХ БАГШ НАРТ "БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САЙН БАГШ -САЙН ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Эрдэнэдалай сум
СӨБ-ын багш нарын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйд ахиц гаргаж, сургалтын таатай аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн хүүхэд бүр боловсролын үйлчилгээг тэгш чанартай олгох зорилгоор "САЙН БАГШ-САЙН ЦЭЦЭРЛЭГ" аяны шалгаруулалт явагдаж цэцэрлэгийн багш нарын хөгжүүлэх үйл ажиллагаанд сууж тусгай шалгуурын дагуу үнэлгээ дүгнэлт өгч, цэцэрлэгийн орчин үзэж үнэлгээ хийлээ.

СУМЫН ЛХАМ САХИУС ТАХИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өлзийт сум
Жил бүр уламжлал болгон тахидаг "ЛХАМ САХИУС" тахих ёслолын үйл ажиллагаанд сумын иргэд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Хамтран ажилласан байгууллагууд болон хандив өргөсөн ард иргэд даган баяссан сүсэгтэн олон та бүхэндээ талархал илэрхийлье.

"ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ"

"Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа.

4А АНГИЙН "НОМЫН САЙН НӨХӨР" АЯН

4а ангийн хамт олон"Номын сайн нөхөр" аянаа дүгнэж шилдэгээ шалгарууллаа. Хамгийн олон ном уншсан сурагчид: Н.Нацагдорж тэмдэгтнээр: Б.Гэрэл-Од, С.Агь Аймгийн номын сангийн идэвхитэн уншигч тэмдгээр: Д.Саран-Очир, Г. Үржинбадам, П.СолонгоСумын номын сангийн идэвхитэн уншигчаар: О.Эрдэмбилэг, З.Ангараг, С.Байгалмаа нар шалгарлаа. Аяны хүрээнд: - Уншсан номын тэмдэглэл бүтээлийн үзэсгэлэн- "Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа. хамтран ажилласан Ангийн багш Б.Даваажав, эцэг эхийн зөвлөлд баярлалаа.

"НОМЫН БАЯР -2023"

Шатрын тэмцээнд: 1-р байр Г. Бадамсүрэн /6-р анги/2-р байр З. Ангараг /3-р анги/3-р байр М. Азжаргал /2-р анги/ Даамын тэмцээнд: 1-р байр М. Төгөлдөр /5-р анги/2-р байр О. Дөлгөөн /6-р анги/3-р байр Д. Энхцэцэг /3-р анги/ нийт 28 сурагч оролцлоо. Идэвхитэй оролцсон хүүхэд багачууддаа баярлалаа.

"АРДЫН АЯЛГУУ" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Цагаандэлгэр сум
"АРДЫН АЯЛГУУ" урлагийн их наадамд амжилттай оролцож 1 цом, 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалын эзэд боллоо. Бүхий л уралдаан тэмцээнд сум орныхоо нүүр царай болж амжилттай оролцож байдаг АВЪЯАСЛАГ, ЧАДВАРЛАГ ардын авъяастнуудаараа бахархаж байна. Та нартаа халуун баяр хүргэе.

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Өндөршил сум
1.Манлайлагч гурван төрийн албан хаагч шалгаруулах 2.Хүний нөөцийн дэд хөтөлбөрийн хүрээнд нэг албан хаагчийг гэртэй болгох, Нэг албан хаагчийг хашаажуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЛОО

Цагаандэлгэр сум
Холимог Б бүлгээс эцэг эх, хүүхдүүдийн дунд "Буухиа тэмцээн" зохион байгууллаа. Тэмцээнд уралдаанд нийт 34 хүүхэд эцэг эхчүүд хамрагдлаа.

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

Сайнцагаан сум
Ахмадын баярын өдрийг угтан, Цэцэрлэгийнхээ үе үеийн ахмадуудыг хүлээн авч нэг өдрийг инээд наргиатай, дурсамж дурдатгал дүүрэн өнгөрөөж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Сум, байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хууль эрх зүйн баримт бичгийн шинэчлэлтэй холбогдуулан баримт бичгийг хууль эрх зүйн үндэслэлтэй бүрдүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран энэ сарын 25, 26-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.