Мэдээ, мэдээлэл

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Сайхан-Овоо сум
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай хууль, МУ ын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, Шинэ хоршоо- чинээлэг малчин хөтөлбөрийг таниулан

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ЛУУС СУМАНД АЖИЛЛАЛАА

Луус сум
Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулах ажилд заавар зөвлөмж хүргэх, хяналт тавих зорилгоор ажлын хэсэг сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, хорогдсон малын сэг зэм устгалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэлтэй танилцан, цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өглөө.

НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Луус сум
САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "НЭГ БАЙГУУЛЛАГА - НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯН"- ны хүрээнд Засаг даргын тамгын газрын албан хаагчид 2024 оны 04 сарын 23-ны өдөр хүүхдийн аюулгүй, цэвэр орчин нөхцөлд анхааран Хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэж орчны хогийг цэвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21-р хуралдаанаар сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны зардлын төсөв батлагдлаа

Луус сум
Баяр наадмын үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 5.0 сая төгрөг зарцуулах эрхтэй түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсөв санхүүн бүрдүүлэн ажиллахаар нутгийн залуучуудын санаачилгаар “Луусын хөгжилд хөтлөгч залуус”НҮТББ хамтран ажиллана.

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

Дэлгэрцогт сум