Мэдээ, мэдээлэл

"ХАРИУЦЛАГАТАЙ СУРАГЧ" чуулганыг зохион явууллаа.

Адаацаг сум
Сумын ИТХ, сургуулийн СНА, НУЗАН нар хамтран 6-9-р ангийн сурагчид оролцсон "ХАРИУЦЛАГАТАЙ СУРАГЧ" чуулганыг зохион явууллаа

"ӨЛЗИЙТ СУМАНДАА ҮЙЛДВЭРЛЭЕ"

Өлзийт сум
"Дундговь түншлэл-2023" үзэсгэлэн худалдаа 9 сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.

НОМЫН БАЯР-2023 ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр" болгон өргөнөөр тэмдэглэх болсонтой холбогдуулан ном солилцоо, номын үзэсгэлэн, уншлагын цаг гарган хүүхэд багачуудтай "номын баяр 2023" тэмдэглэн өнгөрүүллээ.

СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН ЗУРАГ АВАЛТ

Өлзийт сум
Сумын 100 жилийн ойн зураг авалтын хэсгээс

АХМАД ДАЙЧИН “ФРОНТ ЦЭГМИД”-ИЙН 101 НАСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Сайхан-Овоо сум
Түүхэн эмэгтэйн үр хүүхдүүд, ах дүү нар нь санаачлан мэндэлснийх нь 101 насны баярыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан гэдэг газар ёслон тэмдэглэв.

ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Сайнцагаан сум
Тэгш хамруулах боловсрол төслийн хүрээн дэх бичил төсөл болох Сэтгэлийн баясал ТББ-ын сургагч багш Ч.Лхагвасүрэн, Д.Баасансүрэн нар 9 дүгээр сарын 12 –15-ны өдрүүдэд

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРГӨӨ НОМ, ГАРЫН АВЛАГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул иргэн Монгол Улсын Анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор Базарын Гомбын үр хүүхэд, ач зээ төрөл садан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар Эрдэнэдалай сумын дотуур байрны хүүхдийн хөгжил төлөвшил сурах үйлд зориулж хүүхэд хөгжлийн өргөөнд ном, сурах гарын авлага, тоног төхөөрөмж хандивлалаа.

“Стресс менежмент”, “Архи, тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалт

Сайнцагаан сум
Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт аяны хүрээнд “Стресс менежмент”, “Архи, тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Өлзийт сум
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн хэсгийн алба хаагчид санаачлан ААН, ЗДТГ, Хамтарсан багийн гишүүд дэмжин зардлыг шийдвэрлэж төв зам дагуу 6 ширхэг хүүхдийн макет, Цагдаагийн 1 ширхэг макет, нарны гэрлээр өөрийгөө цэнэглэдэг замын 2 маяак төв зам дагуу байршуулж 1,300,000 төгрөгийн тохижуулалтын ажил хийгдлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ СУРГУУЛЬТАЙ 2 ДАХЬ УДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Мандал сургуулиас 230 сурагч, 21 багш, эцэг эхийн төлөөлөл манай сургуулийн түүхэн замнал болон сумын сүм хийдтэй танилцлаа.

Цагаандэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн 09-р сарын 01ны нээлт

Цагаандэлгэр сум
9-р сарын 01ны нээлт хүүхдийн цэцэрлэгийн зохион байгуулсан нас насны ангилаар 4-5 насны бөхийн барилдаан, 3-4 насны оюун ухааны тоглоом, 2-3 насны азын бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээний шагналыг 4-р багийн аймгийн аврага малчин П.Ганхөлөг ивээн тэтгэж оролцлоо.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өндөршил сум
Дорноговь аймаг дахь нутгийн зөвлөлийн уулзалтыг 09 дүгээр сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.Нутгийн зөвлөлийн уулзалтанд 30 гаруй хүн ирж оролцов.Нутгийн зөвлөлийн даргаар М.Батзориг сонгогдлоо. Уулзантанд Сумын 100 жилийн номын зохиолч Ц.Түмэнбаяр ирж яриа танилцуулга, мэдээлэл хүргэн ажилласан.