Эрдэнэдалай сум
Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог 2023.11.11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
18-34 насны залуучууд Цус, шээсний ерөнхий шинжилгээ, боихими, ХДХВ, элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, Рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг , дотрын эмчийн үзлэгт хамрагдлаа. Мөн хавдар, сэтгэц, сэргээн засах, арьс судлал, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж давхардсан тоогоор 360 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэнээс рентген 100, ЭХО 21, сэтгэц 24, дотор 110, зүрхний цахилгаан бичлэг 100, арьс судлал 25, хавдар 20, сэргээн засах 13, эмэгтэйчүүд 47, шинжилгээ 120 хүнд хийгдсэн байна.