Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын ивээл дор сумын ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хамтдаа хөгжье" баруун бүсийн чуулга уулзалтад Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Б.Бүрэнжаргал "Эрүүл амьдралын хэв маяг" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 79 иргэн хамрагдлаа. Чуулга уулзалтаар хэлэлцүүлэг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, суугаа гар бөмбөг, даамны тэмцээн зохион байгуулагдлаа.

ХҮҮХДИЙН_ХӨГЖИЛ_ХАМГААЛЛЫГ_ДЭМЖИХ ЗОРИЛТОД ЖИЛИЙН ХҮРЭЭНД

Сайнцагаан сум
Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулсан, сургуулийн өмнөх насны хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд

Skytel-ийн 4G сүлжээ тавигдлаа

Гурвансайхан сум

ХӨӨСНИЙ БАЯР СУРГУУЛИА ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Сургуулийн дотоод орчинд хийх их цэвэрлэгээний ажилд сурагчдыг уриалан оролцуулснаар тэдний бусдыг хүндэтгэх, цэвэр орчинд суралцах, сургуулийн эд зүйлд ариг гамтай хандах, ажил хөдөлмөрт суралцах чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Success мэргэжлийн хөгжлийн бүлэгийн зохион байгуулсан "Хөөсний баяр" буюу сургуулиа цэвэрлэх үйл ажиллагаанд 4-9-р ангийн сурагчид 105 сурагч оролцлоо.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Сумын Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан бүх иргэд, төрийн албан хаагчид, ААНэгж байгууллагууд орчны цэвэрлэгээгээ хийж гүйцэтгэлээ

ЕБС-Н СУРАГЧИД БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Хүүхдийн хамгааллын тухай хууль болон Хүүхэд хамгааллын тогтолцоо түүний ойлголт сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдэд Насан туршийн боловсролын багш Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг нар хамтран зохион байгууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Эрдэнэдалай сум
“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран өнөөдөр Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Г.Азжаргал цэцэрлэгийн хүүхдүүдэд "Амны хөндийн эрүүл ахуй, арчилгаа" сэдэвт сургалтыг 2023.11.02-ны өдөр явууллаа. Сургалтаар шүдээ хэрхэн зөв угаах, шүдний оо-гоо хэрхэн зөв угаах, яаж зөв угаах, шүдийг бохирдуулж гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүнүүд, шүдээ хэзээ угаах, амны хөндийг хэрхэн цэвэр, эрүүл байлгах аргуудыг зааж зөвлөлөө. Сургалтанд 110 хүүхэд хамрагдлаа.

100 ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

Өлзийт сум
2024 онд болох сумын 100 жилийн ойн бэлтгэл, зохион байгуулалтын ажилтай холбоотой уулзалт, ярилцлагыг 2023 он дуустал 14 хоногт нэг удаа 16:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАНДИТВ ӨРГӨЛӨӨ

Цагаандэлгэр сум
Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс анхлан санаачлан хэрэгжүүлсэн Эмнэлэгийн ор шинэчлэх ажил амжилттай болж орчин үеийн ор 2 ширхэг, шүүгээ 2 ширхэгийг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

"ЖИШИГ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

Хулд сум
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", Соёлын тухай хууль, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээ, Соёлын төвийн үйл ажиллагааг бүсчлэн, жишиглэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 4 бүсээс шалгарсан Соёлын төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт СУИС-ийн Соёлын сургууль дээр 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж манай хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ хамрагдлаа.

ДЭЛ УУЛЫН УЛААН ЯМААНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Өлзийт сум
Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6-д тусгагдсаны дагуу “Дэл уулын улаан ямааны омог батлуулж, ямааны чанарыг сайжруулах брэнд бий болгох зорилгоор 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн судалгааны байгууллагатай хамтран 2 дахь жилийн намрын судалгааны болон хэмжилт, жигнэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.