Мэдээ, мэдээлэл

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Сайхан-Овоо сум
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулсан.

"Сумаа өрөөс чөлөөлье" уулзалт зохион байгууллаа

Гурвансайхан сум
"Сумаа өрөөс чөлөөлье" аяны талаар ярилцав

“Удирдлагын манлайлал-2023” сургалт зөвлөгөөн боллоо

Гурвансайхан сум
“Удирдлагын манлайлал-2023” сургалт зөвлөгөөний үеэр 2022 оны ажлаараа тэргүүлсэн сум, байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэргүүний сум, байгууллагын удирдлагууд илтгэл мэдээлэл хийлээ.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагаандэлгэр сум
Хүүхэд хамгааллын нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Бүлгийн багш нар хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд, багшийн туслах нар аюулгүй амьдрах ухаан сургалт зохион байгуулахад давхардсан тоогоор 140 хүүхэд хамрагдав.Эцэг эх асран хамгаалагч нарт “Үл хайхрах хүчирхийлэл гэж юу вэ?" сургалт зохион байгуулж, хүүхэд хамгаалал гэж юу вэ? сэдэвт гарын авлаг бэлтгэн 35 эцэг эхэд өгсөн.. “ Бид хүүхдээ хамгаална” гэсэн уриатай бяцхан үрстэйгээ зургаа дарууллаа.

ДЭЛГЭЦТЭЙ БИШ ДЭЛГЭСЭН НОМТОЙ НӨХӨРЛӨЕ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүүхэд багачуудын ном унших идэвхийг сэргээх, чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх зорилгоор  Номын сангаас 10 дугаар сарыг Номтой нөхөрлөх сар болгон "Дэлгэцтэй биш Дэлгэсэн номтой нөхөрлөе" аяныг зохион байгуулсан. Тус аян нь 10 сарын 09-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг дуустал амжилттай зохион байгууллаа.

"УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ -2023" ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Цагаандэлгэр сум
Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнд эрхлэгч Д.Сарантуяа оролцлоо. Энэ үеэр илтгэлүүд болон жишиг сум, байгууллагуудын туршлагаас суралцсан юм.

"МОНГОЛ БИЧИГ"-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Цагаандэлгэр сум
Монгол хэлний багш Г. Жигдиймаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, монгол хэл бичгийн сургалтыг явуулж байна. Монгол бичгийн сорилд 8 албан хаагч хамрагдаж, 1 албан хаагч дунд шатанд, 7 албан хаагч анхан шатны сургалтад хамрагдаж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Говь-Угтаал сум
“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо.

“УДАМ СУДРАА МЭДЭЖ, УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ” УРИАЛГАТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өлзийт сум
Сумын 800 өрхөөс 295 өрх угийн бичиг хөтөлж байгаа нь нийт өрхийн 36,8 хувийг эзэлж байна. Иргэдэд угийн бичгийн талаар хийсэн сургалт сурталчилгааны мэдээлэл Үүнд: “Малчдын зөвлөгөөн-2023 үйл ажиллагааны үеэр 300 гаруй иргэнд “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриалгатай сургалт хийж, 100 ширхэг гарын авлага тараасан.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Өлзийт сум
Адуу, тэмээний тамганы ёслол” сумын 100 жилийн ойд зориулан малчдын тамганы дардас бүхий соёлын өв бүтээх ёслолд 100 гаруй малчин тамганы дардасаа соёлын өв болгон үлдээж Соёлын өвд бүртгүүлэн хадгалууллаа.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Өлзийт сум
9. “Гойд ашиг шимт бог малын хээлтүүлэгч” шалгаруулах үэзсгэлэн зохион байгууллаа. "Ашиг шимт бог мал"-ын хээлтүүлэгч шалгаруулалтад: Шилмэл хуц Тэргүүн байр 2 дугаар багийн малчин С.Батдэлгэрийн Хар халзан хуц, Шилмэл хуц Дэд байр 4

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Өлзийт сум
“Өлзийт үзэсгэлэн худалдаа-2023”-нд 24 үйлдвэрлэгч сүү, цагаан идээ, гар урлал, модон эдлэл, гэрийн оосор бүч, эмийн ургамлын төрлөөр оролцож, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.