Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАРЫН 74 ДЭХ УДААГИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас аймгийн хэмжээний 19 сургууль, СӨБ-ийн байгууллагын 22 багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, захирал, эрхлэгч, арга зүйч нийт 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2022-2023 оны хичээлийн жилийг угтаж өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа дутагдлаа ярилцан ирэх хичээлийн жилийн зорилго зорилтыг хэлэлцэж 74 дэх удаагийн багш нарын бага хурлаа зохион байгууллаа. Хуралд урилгаар БШУЯ-ны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, БШУЯ-ны хяналт, шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга, БҮТ-ийн мэргэжилтэн нар оролцлоо.


Энэхүү хурлыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан албан хаагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүсэн цаашид сургалтын чанар, орчныг сайжруулах, багш нараа урамшуулах, орон нутагтаа тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахаа хэллээ. Мөн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүтээлч санаачлага, идэвх оролцоотойгоор хамтран ажиллахыг хүслээ.


Энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтад Улсын дунджаас өндөр оноотой шалгагдаж өмнөх жилийн үнэлгээгээ ахиулсан Хүмүүнлэг, Цэгцбилэг, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд батламж гардууллаа.


Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа