Мэдээ, мэдээлэл

Политехникийн коллежийн 16 оюутан сурагч аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Дундговь аймгийн Политехникийн коллежийн 16 оюутан сурагч аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзалт зохион байгуулж тус оюутнуудад амжилттай суралцаж мэргэжлийн өндөр ур чадвар эзэмших, сонирхдог спортын болон бусад дугуйлан секцэд хичээлээс гадуур хамрагдаж амжилт үзүүлэх зэрэг зөвлөмж өгснөөс гадна төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцсон юм.

Шилдэг 26 татвар төлөгчийг шалгарууллаа.

"Бид хариуцлагатай татвар төлөгч" аяны хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн баялаг бүтээгч бизнес эрхлэгч нарын 200 орчим төлөөллийг хүлээн авч, 2022 ондоо татвар төлөлт, цахим төлбөрийн баримт олголт, тайлагнал зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж буй шилдэг 26 татвар төлөгчийг шалгарууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ БАРУУН СУМДАД АЖИЛЛАНА

Аймгийн Засаг даргын "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" уулзалтыг Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад энэ сарын 15-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулна. Уулзалтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн үзлэг оношилгоо, төрийн нэгдсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, аймаг, орон нутагт хийгдэж буй ажлын танилцуулга, мэдээлэл, иргэдийн санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлэг, сум орон нутгийн ажилтай танилцах зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдана.

ДУНДГОВЬ АЙМАГТ МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ ГУРВААР НЭМЭГДЛЭЭ

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А/70 дугаар тушаалаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, Сайнцагаан сумын Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа нар Монгол улсын "Зөвлөх багш" хэмээх эрхэм алдрыг хүртсэн байна.

ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ААС ГЭР ГАРДУУЛЛАА.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэр бэлэглэе” төслөөс байгалийн аюулт үзэгдэлд өртсөн болон бага насны хүүхдүүдтэй Өлзийт, Сайнцагаан сумын 3 өрхийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж өвлийн дулаалга бүхий иж бүрэн 5 ханатай гэр хандивлалаа.

ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл нь Онцгой байдлын газартай хамтран гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөгөөг сайжруулж, бүх түвшинд эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг.

ГЭРЭЭТ ХИЛЧИН “ГЭРЭЛТЭЙ АЛБА” СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хилийн цэргийн 0129 дүгээр анги 2022 оны I ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах арга хэмжээны үеэр Хил хамгаалах байгууллага болон анги үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Гэрээт хилчин "Гэрэлтэй алба" сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТОД АЙЛЧИЛЛАА

Дундговь аймаг нь гадаад харилцааны хүрээнд ӨМӨЗО-ны Баяннуур хоттой боловсрол, соёл, эрүүл мэнд, гадаад худалдаа, үйлдвэрлэлийг харилцан дэмжих хамтын ажиллагааны гэрээг 2021 онд байгуулсан билээ.

ХҮНИЙ ЭРХИЙ ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Хүний эрхий үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт 2023.04.17-18-ны өдрүүдэд ажиллаж байна.

АЙМГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2023 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд

Солонгос улсын MBC телевизийн “Байгаль орчин хариуцсан мэдээний баг” Дундговь аймагт

Солонгос улсын MBC телевизийн “Байгаль орчин хариуцсан мэдээний баг” Дундговь аймагт сурвалжилга хийхээр ирж цөлжилт явагдаж буй говь нутгаар мэдээллээ бэлтгэсэн байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050” , “Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогын дэмжих зорилгоор хотоос хөдөө рүү чиглэсэн шилжих хөдөлгөөний асуудлыг орон нутаг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаар болсон.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа