Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байгууллагын үйл ажиллагааг  сурталчлан таниулах, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулав.


Тус өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, онцлогийн талаар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах сонирхолтой иргэдэд, байгууллагын хүний нөөцийн бодлого, алба хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил арга хэмжээний талаарх мэдээлэл өгснөөс гадна, танилцуулга, гарын авлагыг иргэдэд хүргэжээ.


Мөн энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилжин явах цом хадгалуулдаг уламжлал бүхий “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээнийг харилцагч байгууллагуудын  алба хаагчдын дунд  зохион байгуулсан аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа