Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭН Л.БААСАН МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА УЛСЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Малчин телевизээс зохион байгуулсан "МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА -2023" улсын уралдаанд газар газраас оролцсон 500 гаруй малчдыг манлайлан ТЭРГҮҮН байр эзэлсэн Л.Баасан, мөн шилдэг 22 оролцогчын нэгээр шалгарсан Л.Маадорж, Дэлгэрхангай сумын иргэн Б.Лувсангомбо нарт халуун талархал илэрхийлье.

ДУНДГОВЬ НУТГААС ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР ТӨРӨН ГАРЛАА

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн багш Баярсайханы Энхсувд “Дундад үеийн монгол хэлний бичгийн дурсгалын үгийн сангийн бүрэлдэхүүн, давтамжийн судалгаа” сэдвээр "Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг 100 хувийн саналаар хамгаалсан байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг Дэлгэрхангай суманд

Тус ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбаямба, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга Батбилэг нар ажиллаж байна.

92 ТӨРЛИЙН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ QR УНШУУЛАН ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээлэх Ил тод байдлын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн нэгдсэн цахим сайтад байршуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор QR код үүсгэн хүргэж байна.

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдаа 2023 оны 05 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд Мандал худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ-2023” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь нутгийнхаа хүн ардад өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж ирсэн үе үеийн алтан гарт сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээн хэлсэн үгэндээ

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ”-НЫ АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн Засаг даргын санаачлагаар “Хүүхдийн шим тэжээлт хоол” анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Дэрэн, Адаацаг, Говь-Угтаал, Гурвансайхан, Луус, Өндөршил, Баянжргалан, Цагаандэлгэр, Өлзийт сумаас нийт 41 тогооч оролцож:

Миний ирээдүй-Миний сонголт” чөлөөт уулзалтыг аймгийнхаа ЕБС - ын ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулна.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, 2003 оны төгсөгчдийн “Хөгжлийн түүчээ-Нэг үеийхэн” НҮТББ хамтран Дундговь аймагт Ерөнхий боловсролын сургуулийг 2000-2009 онд төгссөн төгсөгчдийн дунд спортын 5 төрөлт тэмцээнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Мандал худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН АРХИВААС "АРХИВЫН БАРИМТЫН ҮНЭ ЦЭНЭ-ӨВ СОЁЛ" ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

"Архивын баримтын үнэ цэнэ-өв соёл" үзэсгэлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Говь танхимд болж байна. Иргэд та бүхэн хүрэлцэн ирж архивын түүхэн баримтын өв соёл, үзмэртэй танилцана уу.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр Сайнцагаан сумын гэрт амьдардаг 49 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй “Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн” ЧИП багцыг гардуулсан бөгөөд тэдгээр өрхүүдээр зочилж ЧИП багцын талаарх санал сэтгэгдлийг сонсох, бизнес хөгжлийн төвтэй танилцах, Ид шидийн орны ЧИП гэр мэдээллийн төвөөр зочлох, ажлын хэсгийн уулзалтаар хамтын ажиллагаа, сайн туршлага хуваалцах уулзалт сургалтыг зохион байгууллаа.

"БИД ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" АЯНЫ ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдтэй хийсэн уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, СТСХ-ийн дарга Г.Энхтайван, "Зоосон нүдэн" ХХК-ийн захирал С.Энхжаргал болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд бизнес эрхлэхэд эрх зүйн болон эдийн засгийн орчин, төслийн зээл, тусламж, хөтөлбөрт хамрагдах ямар боломжууд байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа