Улс орон даяар 2022 оны 2-р ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, цэргийн жинхэнэ алба хаахаар Дундговь аймгийн 10 сумаас 2-р ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус Зэвсэгт хүчний 167, Хилийн 0129 дүгээр цэргийн ангиудад хуваарилагдаж өнөөдөр эх нутгаасаа албаа хаахаар мордлоо.
Дархан хилээ манахаар мордож буй залуусаа Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Цэргийн штабын хамт олон болон гэр бүл, ахан дүүс нь үдлээ.