МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлогыг” хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан холбогдох яамдын дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцсон хурлыг МУЗГ-аас өнөөдөр цахимаар зохион байгуулж бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний саналыг боловсруулах талаар МУ-ын Ерөнхий сайд чиглэл болголоо.
Цогц арга хэмжээний саналыг ажлыг хэсэг 11 дүгээр сард багтаан боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд Дундговь аймгийн хувьд дээрх арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг байгуулан хөтөлбөр боловсруулах юм.