Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдэгдэж, төслийг 2022 оны 06 дугаар сарын 07-оос 07 дугаар сарын 06-ны хооронд цахимаар хүлээн авсан.
Дундговь аймгийн хувьд цахимаар 4 сумын 9 аж ахуйн нэгжээс 5 салбарт 649,9 сая төгрөгийн зээл хүссэн төсөл илгээгдсэнээс журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 3 аж ахуйн нэгж байгууллагын 220,0 сая төгрөгийн зээлийн төсөл тэнцжээ. Тухайн шалгарсан төслүүдийг аймгийн Засаг даргын 2022 оны А/341 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны хурлаар хэлэлцэн гишүүд үнэлгээ өгч, онооны дарааллаар эрэмбэлэн баталлаа.