Тус салбар зөвлөл нь Төрийн албаны шинэтгэлийн стратегүүд болон Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг орон нутагт өргөн далайцтай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг зорилго болгон энэ ажлын хүрээнд үндсэн ажлаа төлөвлөж, тодорхой удирдамж, чиглэл, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтийг улирал тутам дүгнэж, эрчимжүүлж ажиллалаа.
Салбар зөвлөлөөс 2017 оны эхний хагас жилд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, үр дүнг Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 126 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн ажил дүгнэх үзүүлэлт”-ийн дагуу танилцуулж байна.