Төрийн жинхэнэ албанд ажиллахыг зорьж байгаа иргэдийн нөөц бүрдүүлэх зорилготой төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын "Говь" танхимд болно. Дундговь аймгийн хэмжээнд 204 иргэн цахимаар бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг 08:00-21:00 цагийн хооронд өдрийн 5 ээлжээр зохион байгуулна.Шалгуулагчид шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажуулалтын хуудастайгаа ирж шалгалтандаа орно.