Баримт бичиг

Сумдын Засаг даргын орлогч нарт худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Орон нутгийн өмчийн газраас 2022 оны 04 сарын 14-15-ны өдрүүдэд “тогтвортой амжиргаа төсөл”- тэй хамтран сумдын худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан буюу сумдын засаг даргын орлогч нарт “Худалдан авах ажиллагааны шинэчилсэн журам”, “Худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт”, “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах анхаарах асуудал” гэсэн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.