Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АДААЦАГ СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг 05 дугаар сарын 20-ны өдөр Адаацаг суманд ажиллалаа.

Тус суманд зохион байгуулсан төрийн үйлчилгээнд 280 иргэн хамрагдсан бөгөөд уулзалтад ирсэн иргэд:

  • Сумын дэд бүтэц маш муу мөн халаалтын төв шугам нь хүчин чадалдаа хүрээгүй, магистрал шугам байхгүй, үр ашиггүй бүтээн байгуулалт болсон. Сумын ОНХС-ийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Үүнийг шилжүүлэх, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах
  • Тэр бум модны хүрээнд ямарч дэмжлэг хөрөнгө санхүү байхгүй, тиймээс хэрэгжихгүй бна. Энэ үйл ажиллагаанд төсөв мөнгө хуваарилалт байгаа эсэх
  • ОНХС-ийн хөрөнгөөр суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил эхлээд хоёр жил болж бна. Одоо болтол дуусаагүй. Тоглоом нь эхнээсээ эвдрээд дуусч бна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэх тал дээр анхаарна уу. Сургуулийн үдийн цайнд 250 гаруй хүүхэд хамрагддаг.
  • Сургуулийн дотуур байрны гал тогооны байрны засварын хөрөнгийг ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө шийдвэрлэх мөн химийн лабораторийн кабинет тохижуулах 13.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх
  • Сум орон нутагтаа амьдарч буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих талаар бодлого төлөвлөлтөд тусгах
  • Малчдын хөгжлийг дэмжих төвийг Адаацаг суманд эхэлж байгуулах
  • Хүүхдийн цэцэрлэгт дотор болон гадна тоглоомын дутагдал их байна Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарах
  • Эмнэлгийн цэвэр, бохирын шугамд холбох 109 сая төгрөгийн санхүүжилтийг аймгийн ОНХС-аас шийдвэрлэх
  • Хилийн цэс тогтоосонтой холбоотой зэргэлдээ сум хооронд үүссэн газрын маргааныг яаралтай шийдвэрлэх
  • Эм эргэлтийн санг хувьчлах зэрэг сум орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Сум бүрийн уулзалтаас Боловсон хүчний дутагдал их байгаа талаар танилцуулж байсан бөгөөд үүнийг арилгахын тулд Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа ч хөдөө орон нутагт амьдрах орчин нөхцөл дутагдалтайн улмаас залуу боловсон хүчин тогтвор суурьшилгүй байгаа мөн хилийн цэс тогтоосноос өвөлжөө хаваржааны асуудал маргаантай байгаа, үүнийг яаралтай шийдвэрлэж ажиллах талаар бүх суманд албан бичиг хүргүүлсэн ба ажлын хэсэг ажиллаж байгаа,

Мөн өнгөрсөн 12 дугаар сард Адаацаг суманд ажиллаж уурын зуухны нөхцөлтэй танилцсан бөгөөд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан нийлүүлэгч компанийн эрхийг шилжүүлэх,Сумдын эм эргэлтийн сангийн үйл ажиллагаа доголдолтой байгаа учир хувьчлах талаар яригдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх талаар тус тус тайлбар өглөө.

  • Эрүүл мэндийн төвийг цэвэр бохир усны шугамд холбох зардлын төсвийг 2024 оны аймгийн ОНХСангийн хөрөнгөөр шийдвэрлэх
  • Сургуулийн гал тогооны засварын төсвийг мэргэжлийн байгууллагаар хянуулж, шийдвэрлэх арга хэмжээ авах
  • Химийн лаборатори кабинетийг тохижуулах 13 сая төгрөгийг шийдвэрлэхСэг зэм устгахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх
  • Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн тоглоомын төсөв тооцоогоо гарган, хүсэлтийн хамт Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэх

Тус сумын таван багийн Засаг даргад тус бүр нэг мотоцикль, зөөврийн компьютер мөн сумын ЗДТГ-т 2 суурин, 1 зөөврийн компьютер, сканнер зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг олгох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат төрийн албан хаагчдад хандан иргэдтэй тэгш бус харьцахгүй байх, харилцааны соёл тал дээр доголдол гаргахгүй ажиллахыг анхааруулаад хүний нөөцөө бүрдүүлэхэд сум орон нутаг, удирдлагууд хичээж ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.








Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа