Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "ХУРДАН" ЦЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН” цэг 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт нээгдэж, тус аймагт оршин суугаа 48,000 гаруй иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах бүрэн боломжтой боллоо.

ДУНДГОВЬ АЙМАГТ “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР”-2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор "Үндэсний номын баяр-2023” арга хэмжээг аймгийн Төв номын санд 05 дугаар сарын 24-ний өдөр болж өндөрлөсөн юм.

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд баруун сумдад ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төрийн цахим үйлчилгээний газрын албан хаагчдаас бүрдсэн баг бүрэлдэхүүн багтсан юм.

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 363, есдүгээр ангийг 790, тавдугаар ангийг 763, нийт 1916 хүүхэд төгсөж, мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна.

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ ХУЛД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит, АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл нарыг хүлээн авч уулзан Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны

“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ДУНДГОВИЙН СУРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын хөгжлийн түүчээ, шинэ цагийн шилдэг инженерүүд төрөн гарах их аяны эхлэл болсон, ШУТИС-ийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” улсын анхдугаар олимпиад 04 сарын 19-нөөс 05 сарын 22 хүртэл хоёр үе шаттай зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АДААЦАГ СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг 05 дугаар сарын 20-ны өдөр Адаацаг суманд ажиллалаа. Тус суманд зохион байгуулсан төрийн үйлчилгээнд 280 иргэн хамрагдсан бөгөөд уулзалтад ирсэн иргэд: Сумын дэд бүтэц маш муу мөн халаалтын төв шугам нь хүчин чадалдаа хүрээгүй, магистрал шугам байхгүй, үр ашиггүй бүтээн байгуулалт болсон.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭН Л.БААСАН МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА УЛСЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Малчин телевизээс зохион байгуулсан "МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА -2023" улсын уралдаанд газар газраас оролцсон 500 гаруй малчдыг манлайлан ТЭРГҮҮН байр эзэлсэн Л.Баасан, мөн шилдэг 22 оролцогчын нэгээр шалгарсан Л.Маадорж, Дэлгэрхангай сумын иргэн Б.Лувсангомбо нарт халуун талархал илэрхийлье.

ДУНДГОВЬ НУТГААС ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР ТӨРӨН ГАРЛАА

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн багш Баярсайханы Энхсувд “Дундад үеийн монгол хэлний бичгийн дурсгалын үгийн сангийн бүрэлдэхүүн, давтамжийн судалгаа” сэдвээр "Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг 100 хувийн саналаар хамгаалсан байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг Дэлгэрхангай суманд

Тус ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбаямба, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга Батбилэг нар ажиллаж байна.

92 ТӨРЛИЙН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ QR УНШУУЛАН ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээлэх Ил тод байдлын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн нэгдсэн цахим сайтад байршуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор QR код үүсгэн хүргэж байна.

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдаа 2023 оны 05 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд Мандал худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа